ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Гадаадад сураггүй болсон 40 иргэнийг эрэн сурвалжилж байна
Гадаад хэргийн яамны Консулын газраас хилийн чанадыг зориод олон жил сураггүй болсон 40 орчим иргэний ар гэрийнхний хүсэлтээр эрэн хайж байгаа тухай мэдээллээ.
Сүүлийн жилүүдэд гадаадад сурах, ажиллах зорилгоор яваад сураг алдарсан иргэдийг эрэн сурвалжилж олж өгөхийг хүсэх болжээ. Одоогоор Гадаад хэргийн яам гадаад улсад суугаа Элчин сайдын яамдтай хамтран эрлийн ажиллагаа явуулж, мэдээллийг гэр бүлийнхэнд нь байнга өгч байгаа аж. Мөн хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэдийн мэдээллийн нэгдсэн санг ч баяжуулах ажиллагаа хийж байна. Учир нь гадаадад ажиллаж, амьдарч буй иргэд тухайн улсын Элчин сайдын яамандаа бүртгүүлэхгүй байгаагаас эрэн хайхад хүндрэл учирдаг аж. Гадаадад амьдардаг монгол иргэд "Иргэн сайн дурын үндсэн дээр, хэрэг түвэгт орооцолдож, ЭСЯ-наас тусламж хүссэн, тухайн ЭСЯ өөрөө иргэдийн бүртгэлийг хийсэн" тохиолдолд л гадаад дахь монголчуудын бүртгэл мэдээлэл гардаг байна. Тиймээс цаашид гадаадад түр болон урт хугацаагаар ажиллаж, суралцаж, аж төрж буй иргэдийн бүртгэлийн нэгдсэн санг төрийн бодлоготой уялдуулан зохион байгуулж байна. Одоогийн байдлаар гадаадад сураггүй болсон 40 хүнийг эрэн хайж байгаа гэж тус яамнаас мэдээлэв.
Гадаад хэргийн яамны Консулын газраас хилийн чанадыг зориод олон жил сураггүй болсон 40 орчим иргэний ар гэрийнхний хүсэлтээр эрэн хайж байгаа тухай мэдээллээ.Сүүлийн жилүүдэд гадаадад сурах, ажиллах зорилгоор яваад сураг алдарсан иргэдийг эрэн сурвалжилж олж өгөхийг хүсэх болжээ. Одоогоор Гадаад хэргийн яам гадаад улсад суугаа Элчин сайдын яамдтай хамтран эрлийн ажиллагаа явуулж, мэдээллийг гэр бүлийнхэнд нь байнга өгч байгаа аж. Мөн хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэдийн мэдээллийн нэгдсэн санг ч баяжуулах ажиллагаа хийж байна. Учир нь гадаадад ажиллаж, амьдарч буй иргэд тухайн улсын Элчин сайдын яамандаа бүртгүүлэхгүй байгаагаас эрэн хайхад хүндрэл учирдаг аж. Гадаадад амьдардаг монгол иргэд "Иргэн сайн дурын үндсэн дээр, хэрэг түвэгт орооцолдож, ЭСЯ-наас тусламж хүссэн, тухайн ЭСЯ өөрөө иргэдийн бүртгэлийг хийсэн" тохиолдолд л гадаад дахь монголчуудын бүртгэл мэдээлэл гардаг байна. Тиймээс цаашид гадаадад түр болон урт хугацаагаар ажиллаж, суралцаж, аж төрж буй иргэдийн бүртгэлийн нэгдсэн санг төрийн бодлоготой уялдуулан зохион байгуулж байна. Одоогийн байдлаар гадаадад сураггүй болсон 40 хүнийг эрэн хайж байгаа гэж тус яамнаас мэдээлэв.
0 Сэтгэгдэл
























