ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Т.Батцэцэг: Германы спорт брэндийг сурталчлахаар болжээ
vvv
А.АКЭРКЭ
Азийн супер модель, мисс Т.Батцэцэг Малайз улсад зохион байгуулагдсан “Miss Tourism Queen Interntional 2015” олон улсын миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож таван ч шагнал хүртсэн таатай мэдээллийг өчигдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан хүргэлээ. Тодруулбал, өнгөрсөн сарын 31-нд болсон финалын шалгаруулалтаас “Улаан” багийн шилдэг ялагч, Авьяаслаг миссийн шилдэг тавд, “Miss IDCC Congeniality”-гийн ялагч, тайзыг эзэгнэж чадсан шилдэг таван миссийн нэг, оны аялал жуулчлалын миссийн шилдэг аравт тус тус шалгарчээ. Олон улсын аялал жуулчлалыг тухайн улсын миссүүдээр нь дамжуулан дэлхий нийтэд сурталчлах зорилготой тус тэмцээнд тэрээр өмнө нь 2013 онд оролцож “Дэгжин мисс”, “Дэлхийн шилдэг бикини мисс”-ээр шалгарч байсан удаатай. Энэ удаагийн миссийн тэмцээний нээлтийг 57 орон шууд дамжуулснаас гадна АНУ, Бразиль, Хятад, Франц, Өмнөд Африк, Казахстан, Индонез гээд тив, дэлхийн миссүүд оролцсоноороо онцлог болжээ. Харин шилдгийн шилдэг миссээр Филиппин бүсгүй шалгарсан байна.
Гоо үзэсгэлэн, төгс төгөлдрийн илэрхийлэл болсон авьяаслаг мисс маань тэмцээний талаархи сэтгэгдлээ ийн бичжээ. “Олон шагнал хүртлээ. Мөн Германы нэгэн спорт брэндийн зураг авалтад орох урилга авлаа.
21 хоногийн турш маш шахуу программтай байсан хэдий ч эргээд дурсахад энэ бүхэн хамгийн сайхан дурсамжууд үлдээжээ. Олон сайхан найз, тэмцээний менежерүүд та бүхэндээ баярлалаа. Өнгөрсөн жил дэлхийн мисст хамт орж байсан хоёр ч мисстэйгээ таарлаа. Шинэ оноо тайзан дээр угтах, гарах мөч хамгийн сайхан байлаа. Баярлалаа та бүхэндээ” гэжээ.
Тэрээр ихэр долоо хоногт эх нутагтаа ирэх юм байна.
Азийн супер модель, мисс Т.Батцэцэг Малайз улсад зохион байгуулагдсан “Miss Tourism Queen Interntional 2015” олон улсын миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож таван ч шагнал хүртсэн таатай мэдээллийг өчигдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан хүргэлээ. Тодруулбал, өнгөрсөн сарын 31-нд болсон финалын шалгаруулалтаас “Улаан” багийн шилдэг ялагч, Авьяаслаг миссийн шилдэг тавд, “Miss IDCC Congeniality”-гийн ялагч, тайзыг эзэгнэж чадсан шилдэг таван миссийн нэг, оны аялал жуулчлалын миссийн шилдэг аравт тус тус шалгарчээ. Олон улсын аялал жуулчлалыг тухайн улсын миссүүдээр нь дамжуулан дэлхий нийтэд сурталчлах зорилготой тус тэмцээнд тэрээр өмнө нь 2013 онд оролцож “Дэгжин мисс”, “Дэлхийн шилдэг бикини мисс”-ээр шалгарч байсан удаатай. Энэ удаагийн миссийн тэмцээний нээлтийг 57 орон шууд дамжуулснаас гадна АНУ, Бразиль, Хятад, Франц, Өмнөд Африк, Казахстан, Индонез гээд тив, дэлхийн миссүүд оролцсоноороо онцлог болжээ. Харин шилдгийн шилдэг миссээр Филиппин бүсгүй шалгарсан байна.
Гоо үзэсгэлэн, төгс төгөлдрийн илэрхийлэл болсон авьяаслаг мисс маань тэмцээний талаархи сэтгэгдлээ ийн бичжээ. “Олон шагнал хүртлээ. Мөн Германы нэгэн спорт брэндийн зураг авалтад орох урилга авлаа. 21 хоногийн турш маш шахуу программтай байсан хэдий ч эргээд дурсахад энэ бүхэн хамгийн сайхан дурсамжууд үлдээжээ. Олон сайхан найз, тэмцээний менежерүүд та бүхэндээ баярлалаа. Өнгөрсөн жил дэлхийн мисст хамт орж байсан хоёр ч мисстэйгээ таарлаа. Шинэ оноо тайзан дээр угтах, гарах мөч хамгийн сайхан байлаа. Баярлалаа та бүхэндээ” гэжээ.
Тэрээр ихэр долоо хоногт эх нутагтаа ирэх юм байна.
0 Сэтгэгдэл
vv
l
2016.01.07
2016.01.07
























