ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
НӨАТ-ын сугалааны сан 135 сая төгрөгт хүрчээ
Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг шинэчлэн баталсны дагуу 2016 оны эхний өдрөөс НӨАТ-ын хоёр хүртэл хувийг иргэд буцаан авах боломжтой болж буй юм. Иргэн та хуулийн дагуу төлбөрийн баримтаа цуглуулан “еbarimt.mn” сайтад холбогдон бүртгүүлж, жилд нэг удаа НӨАТ-ынхаа 20 хүртэл хувийг буцаан аваад зогсохгүй, сар бүр урамшуулалт сугалаанд оролцохоор болоод байгаа билээ.
Ebarimt.mn сайт ажиллаж эхлээд зургаа хонож байгаа ч иргэд худалдан авалтынхаа 450 мянга 900 гаруй баримтыг бүртгүүлснээр сугалааны хонжворын сан 135 сая 900 мянган төгрөгт хүрчээ.
Хамгийн гол нь энэ бол Монгол улсын иргэн бүрт хамааралтай систем учраас орон нутагт байгаа, тогтмол интернэт орчин ашиглах боломжгүй хүмүүс татварын байцаагчдаа хандан сугалааныхаа кодыг бүртгүүлж, сар бүрийнхээ сугалаанд оролцох эрхтэй болох гэнэ. ebarimt.mn сайтын хувьд өдөрт 80-100 мянган иргэн хандах боломжтой, ачаалал даах өндөр чадвартай юм байна.

0 Сэтгэгдэл