ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Жолооч та ямар тохиолдолд оноогоо хасуулах вэ?
Тээврийн хэрэгслийн жолоочид зөрчил гаргасан тохиолдолд оноо тооцох буюу хасах, зөрчил гаргаагүй тохиолдолд онооны урамшуулал олгохоор дээрх журамд тусгасан. Зөрчлийн бүртгэлийн онооны дээд хэмжээ 10 байх ба уг оноо дууссан тохиолдолд тухайн жолоочийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйд тооцно.
1. Жолоочийн бүртгэлийн оноог хасах:
-Хууль тогтоомж зөрчсөнөөс зам тээврийн осол үйлдсэн бол -5 оноо;
-Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж, ашиглахтай холбоотой хууль, тогтоомж зөрчсөн бол -3 оноо;
-Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн бол -3 оноо;
-Жолоочийн үнэмлэхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол -2 оноо;
-Улсын бүртгэлийн дугааргүй, тогтоосон хугацаанд дугаараа аваагүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон жолоочид -2 оноо;
-Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдэд жолоогоо шилжүүлсэн бол -2 оноо;
-Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон бол -2 оноо;
-Зам тээврийн осолд холбогдсон жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй бол -2 оноо;
-Хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлбэл -2 оноо;
-Гүйцэж түрүүлэхийг хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийвэл -2 оноо;
-Гарцан дээр явган зорчигчид зам тавьж өгөөгүй бол -2 оноо;
-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсэн бол -1 оноо
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн уг этгээдэд жолоогоо шилжүүлсэн бол -1 оноо;
-Хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүй, зорчигчид хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглүүлээгүй бол -1 оноо,
-Гэрлэн дохио болон цагдаагийн алба хаагчийн хориглосон дохиог зөрчсөн бол -1оноо;
-Тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн бол -1 оноо;
-Хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөн бол -1 оноог тус тус хасна.
2.Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноог сэргээх, урамшуулах:
Дараах тохиолдолд жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноог сэргээж, эсвэл урамшуулал оноо өгнө. Үүнд:
-Зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш 1 жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээнэ:
-Зөрчил гаргалгүй 2 жил өнгөрсөн тохиолдолд зөрчлийн 10 оноог сэргээж урамшуулна;
-Эрх бүхий албан тушаалтан, Захиргааны хэргийн шүүхээс торгуулийг хүчингүй болгосон тохиолдолд бичгээр ирүүлсэн шийдвэрийг үндэслэн тухайн хасагдсан жолоочийн зөрчлийн оноог сэргээнэ;
-Зөрчлийн бүртгэлийн оноог хасуулсан жолооч хүсэлт гаргаж, зохих журмын дагуу сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн тохиолдолд зөрчлийн бүртгэлийн 10 оноог сэргээн олгохоор журамлаад байна.

0 Сэтгэгдэл