ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Азотын хий алдсан хэрэг гарчээ
Өчигдөр ОБЕГ-т орон нутагт ажилладаг "Цайрт минерал” ХХК-ийн үйлдвэрт азотын хий алдсан мэдээлэл ирсэн байна.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Шинэ булаг” багийн нутагт энэ сарын 02-ны 20:00 цагийн үед “Цайрт минерал” ХХК-ийн Баяжмалын үйлдвэрт Шаазан шүүлтүүр угаахад хэрэглэдэг азотын хий алдагджээ. Энэ ослын улмаас тус үйлдвэрийн ажилтан Баруун-Урт сумын 5 дугаар багийн харьяат 32 настай эрэгтэй С хордож, эмнэлэгт хүргэгдсэн байна. Уг хэргийг аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байна. Өнгөрөгч оны сүүлчээр Улаанбаатар хотод байрлах “Гранд повер” гэх компанийн Нүүрсний хийн үйлдвэрт хорт хий алдагдаж, 11 хүн хордож, гурван хүн амиа алдсан хэрэг гарч байсан. ОБЕГ-аас Үйлдвэрүүдийг аюулгүй ажиллагаандаа анхаарахыг сануулав.
Өчигдөр ОБЕГ-т орон нутагт ажилладаг "Цайрт минерал” ХХК-ийн үйлдвэрт азотын хий алдсан мэдээлэл ирсэн байна.Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Шинэ булаг” багийн нутагт энэ сарын 02-ны 20:00 цагийн үед “Цайрт минерал” ХХК-ийн Баяжмалын үйлдвэрт Шаазан шүүлтүүр угаахад хэрэглэдэг азотын хий алдагджээ. Энэ ослын улмаас тус үйлдвэрийн ажилтан Баруун-Урт сумын 5 дугаар багийн харьяат 32 настай эрэгтэй С хордож, эмнэлэгт хүргэгдсэн байна. Уг хэргийг аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байна. Өнгөрөгч оны сүүлчээр Улаанбаатар хотод байрлах “Гранд повер” гэх компанийн Нүүрсний хийн үйлдвэрт хорт хий алдагдаж, 11 хүн хордож, гурван хүн амиа алдсан хэрэг гарч байсан. ОБЕГ-аас Үйлдвэрүүдийг аюулгүй ажиллагаандаа анхаарахыг сануулав.
0 Сэтгэгдэл
























