ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Аян эхлүүлжээ
Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний тухай “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 5012:2011 стандартын 7.4 дэх буюу “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд үйлдвэрлэснээс хойш 12-оос дээш жил ашигласан тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно” гэсэн заалтыг үндэслэн 15 аж ахуйн нэг байгууллагын 69 их багтаамжийн автобусыг нийслэлийн Тээврийн газрын бүртгэлийн сангаас хассан байна. Харин үйлчилгээг хэвийн явуулахын тулд дээрх хасагдсан их багтаамжийн автобуснуудын явж байсан чиглэлд бусад ААНБ-уудын их багтаамжийн автобуснууд нөхөн үйлчилгээ үзүүлж байгаа аж. Мөн иргэдийн санал хүсэлтээр “Тэнүүн дэлгэр”ХХК-ын үйлчилгээ үзүүлдэг Ч:24Б “Зунжин-Гурвалжингийн гүүр-ТЭЦ 4” чиглэлд “Эрдэмтранс”ХХК, “Тэнүүн огоо”ХХК-ны гуравдугаар баазын үйлчилгээ үзүүлдэг Ч:12 “Ургах наран хороолол-Офицеруудын ордон” чиглэлд “Зорчигч тээврийн нэгтгэл”ОНӨААТҮГ-н нэгдүгээр бааз үйлчилдэг болох өөрчлөлтийг хийжээ. Энэ сарын эхээр нийтийн тээврийн салбартай холбоотой томоохон осолууд гарсан. Тэгвэл энэ осолууд холбоотойгоор нийслэлийн Тээврийн газрын зүгээс “Сутайн буянт”ХХК-ийг 250.000 төгрөгөөр, захирал болон инженер техникийн ажилчдыг 60.000 хүртлэх төгрөгөөр торгосон байна. Мөн Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээний 6.13 дэх буюу “Хүний амь нас хохироосон, зам тээврийн осолыг хоёр сард хоёр буюу түүнээс дээш удаа гаргасан бол үүрэг гүйцэтгүүлэгчийн санаачилгаар гаралтын тоог таваас доошгүйгээр бууруулах шийдвэр гаргаж болно” гэсэн заалтын дагуу дээрх компанийн нийт гаралтыг таваар цөөрүүлэх шийдвэр гаргажээ. Мөн нийслэлийн Тээврийн газар, нийсэлийн Замын Цагдаагийн газар хамтран нэгдүгээр эгнээ, автобусны зогсоолуудыг хувийн автомашинуудаас чөлөөлөх “Нэгдүгээр эгнээг нийтийн тээвэрт” сэдэвт аяныг Энхтайваны өргөн чөлөөнд 2015.12.25-ны өдрөөс 2016.02.29-ны өдрийг дуустал зохион байгуулж эхлээд байна.
0 Сэтгэгдэл
























