ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Сэтгүүлч, сагсан бөмбөгч Б.Батхишигт хандивлах тэмцээн болно

“Ардчилал” сонины сэтгүүлч, сагсан бөмбөгч Б.Батхишигийн бөөр шилжүүлэх суулгах эмчилгээнд зориулан “Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ” баг болон “Легионер"-уудын халз тэмцээн өнөөдөр 18.00 цагаас Спортын төв ордны "А" танхимд болно.

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос MNBA CARES-БИД НЭГ БҮЛ ТӨСӨЛ-ийн хүрээнд хэд хэдэн үйл ажиллагааг цувралаар амжилттай зохион байгуулсан. Дээд лигийн “Уурхайчин”, МУИС МБМ, “Эрдэнэдрийлинг Ригс” багуудад хүчин зүтгэж явсан холын зайн шилдэг мэргэн буучдын нэг, “Ардчилал” сонины сэтгүүлч, спортын мастер Батцэнгэлийн Батхишиг хүнд өчнөөр өвдөөд байгаагаас ийн бөөр шилжүүлэн суулгах мэс засалд нь хандив цуглуулах зорилгоор энэ халз тоглолтыг зохион байгуулж байгаа юм. Энэхүү хандивын аянд чөлөөт, жүдо бөх зэрэг олимп, дэлхийн аваргын медальтнууд нэгдэж байна.

Хандивын данс:
• "Голомт" банк 1909318090 Батцэнгэлийн Батхишиг
• "Хаан" банк 5360254652 Батцэнгэлийн Батхишиг
"Бид нэг гэр бүл" аяны зохион байгуулагчидтай холбоо барих бол 99100661, 88089616, 88004221, 88606011, 99408820, 96094374 утсаар холбогдоорой.
Сайн үйлс дэлгэрэх болтугай, Сэтгэл зүрхээрээ нэгдэцгээе...

0 Сэтгэгдэл