ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Давхар ажил эрхэлсэн байцаагч нарт сахилгын шийтгэл оноов
Зөвшөөрөлгүйгээр давхар ажил эрхэлсэн мэргэжлийн хяналтын зарим байцаагч нарт сахилгын шийтгэл ногдуулжээ.
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг энэ оны 10 дугаар сард Харилцаа холбооны зохицуулах хороонд ажиллах явцад орон нутаг дахь зарим Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар эрх бүхий байгууллагын болон удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр Харилцаа холбооны зохицуулах хорооны чиг үүргийг хэрэгжүүлэн давхар ажил эрхэлсэн зөрчил илэрснийг илрүүлж, энэ талаар холбогдох дээд шатны байгууллагад мэдэгдсэн юм.
Увс, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарын нэр бүхий улсын байцаагч нарт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйл заасны дагуу нэг сарын цалингийн хэмжээг 30 хувь бууруулах арга хэмжээ авсан талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Авлигатай тэмцэх газарт мэдээлжээ.
Зөвшөөрөлгүйгээр давхар ажил эрхэлсэн мэргэжлийн хяналтын зарим байцаагч нарт сахилгын шийтгэл ногдуулжээ.Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг энэ оны 10 дугаар сард Харилцаа холбооны зохицуулах хороонд ажиллах явцад орон нутаг дахь зарим Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар эрх бүхий байгууллагын болон удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр Харилцаа холбооны зохицуулах хорооны чиг үүргийг хэрэгжүүлэн давхар ажил эрхэлсэн зөрчил илэрснийг илрүүлж, энэ талаар холбогдох дээд шатны байгууллагад мэдэгдсэн юм.
Увс, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарын нэр бүхий улсын байцаагч нарт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйл заасны дагуу нэг сарын цалингийн хэмжээг 30 хувь бууруулах арга хэмжээ авсан талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Авлигатай тэмцэх газарт мэдээлжээ.
0 Сэтгэгдэл
























