ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
“Атибус” ХХК тодорхойгүй хугацаагаар түр зогсолт хийлээ
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Атибус” ХХК тодорхойгүй хугацаагаар түр зогсолт хийлээ. Ч:42 “Сүлжмэлийн үйлдвэр - Нарны гүүр - Зайсан”, Ч.51 “3,4 дүгээр хороолол - Дүнжингарав ХТ”, Ч:52 “3,4 дүгээр хороолол - Зайсан” чиглэлд үйлчлүүлдэг иргэдэд хүндрэл учруулахгүй тулд “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГ, “Сутайн буянт” ХХК, “Монкара” ХХК-ийн нөөц автобуснаас 21 тээврийн хэрэгслийг зохицуулалтаар ажиллуулж байна. Мөн нийтийн тээврийн өнөөгийн байдалтай уяалдуулан нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрийн өгсөн албан даалгаврын хүрээнд нийслэлийн Тээврийн газрын 38 мэргэжилтэн 12 сарын 10-13, 15, 16-ны өдрүүдэд автобуснуудад шалгалт хийв.

Шалгалтад “Монкара” ХХК-ийн 17А “Баруун 4 зам - Их тойруу - Зүүн 4 зам - Нарны зам”, 17Б “Зүүн 4 зам - Их тойруу - Баруун 4 зам - Нарны зам” чиглэл, “ДЮЦ”ХХК-ийн 19А “Монел 38 – Сансар - Офицерийн ордон”, Ч35 “Монел 38-Хүнсний 4 – МУБИС – 11 дүгээр хороолол” чиглэл, “Сутайн буянт”ХХК-ийн 18А “3,4 дүгээр хороолол - Ард кино театр - ТЭЦ-4” зэрэг чиглэлүүд хамрагдлаа. Шалгартаар ээлжийн жолоочгүй, ажлын хувцасгүй, автобус нь хүйтэн, буудал зарлагч LED дэлгэц ажиллаагүй зэрэг зөрчил илрэв. Зөрчлийг шуурхай арилгуулан ажиллаж байна.

0 Сэтгэгдэл