ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Оюутолгойн гүний уурхайн төслийн санхүүжилтийн гэрээг үзэглэнэ
"Оюутолгой" болон "Рио Тинто" компанийн төлөөлөл өнөөдөр "Оюутолгойн гүний уурхайн төсөл"-ийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурна.
Гарын үсэг зурах ёслолын ажиллагаа "Шангрила" зочид буудлын хурлын танхимд 12:00 цагт болох юм. Уг арга хэмжээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцоно. Ерөнхий сайд өнгөрсөн сарын 11-нд МҮОНТ-ээр мэдээлэл хийх үеэрээ Шийдлийн Засгийн газрын нэг жилийн хугацааны ажлыг нэгтгэн дүгнэж, үг хэлсэн. Тэрбээр, "Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт гацаанаас гарч, бодит ажил хэрэг боллоо. Та бүхэнд шинэ сэргэг, эерэг сайн мэдээ дуулгая. Олон улсын банкууд 4,2 тэрбум ам.долларын төслийн санхүүжилт олгохоор энэ 7 хоногт эцэслэн шийдвэрлэсэн байна. Ирэх 12 сарын 16-нд Улаанбаатар хотод албан ёсоор баталгаажуулж, олон улсад зарлахаар товлолоо. Нэг том төслийн эргэн сэргэлт бусад том төслүүдийг хөдөлгөөнд оруулж байна. Их ажилтай байна, энд тэндгүй их бүтээн байгуулалт дахин эхэлнэ гэдэг нь эдийн засгийн сэргэлтэд хөтөлнө. Эдийн засаг сэргэнэ гэдэг нь эцсийн дүндээ монгол хүн ажилтай, авах цалинтай, монгол компаниуд олох ашигтай, Монгол Улс авах татвартай байхын эх үүсвэр, үндэс суурь билээ" хэмээн мэдэгдсэн. Уг мэдэгдэл өнөөдөр ийнхүү бодит ажил болж байна.
"Оюутолгой" болон "Рио Тинто" компанийн төлөөлөл өнөөдөр "Оюутолгойн гүний уурхайн төсөл"-ийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурна.Гарын үсэг зурах ёслолын ажиллагаа "Шангрила" зочид буудлын хурлын танхимд 12:00 цагт болох юм. Уг арга хэмжээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцоно. Ерөнхий сайд өнгөрсөн сарын 11-нд МҮОНТ-ээр мэдээлэл хийх үеэрээ Шийдлийн Засгийн газрын нэг жилийн хугацааны ажлыг нэгтгэн дүгнэж, үг хэлсэн. Тэрбээр, "Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт гацаанаас гарч, бодит ажил хэрэг боллоо. Та бүхэнд шинэ сэргэг, эерэг сайн мэдээ дуулгая. Олон улсын банкууд 4,2 тэрбум ам.долларын төслийн санхүүжилт олгохоор энэ 7 хоногт эцэслэн шийдвэрлэсэн байна. Ирэх 12 сарын 16-нд Улаанбаатар хотод албан ёсоор баталгаажуулж, олон улсад зарлахаар товлолоо. Нэг том төслийн эргэн сэргэлт бусад том төслүүдийг хөдөлгөөнд оруулж байна. Их ажилтай байна, энд тэндгүй их бүтээн байгуулалт дахин эхэлнэ гэдэг нь эдийн засгийн сэргэлтэд хөтөлнө. Эдийн засаг сэргэнэ гэдэг нь эцсийн дүндээ монгол хүн ажилтай, авах цалинтай, монгол компаниуд олох ашигтай, Монгол Улс авах татвартай байхын эх үүсвэр, үндэс суурь билээ" хэмээн мэдэгдсэн. Уг мэдэгдэл өнөөдөр ийнхүү бодит ажил болж байна.
0 Сэтгэгдэл
























