ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Өршөөлөөр суллагдсан иргэдээс 28 нь гэмт хэрэг үйлджээ

УИХ-аар баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдсан иргэдээс гэмт хэрэгт 28 этгээд холбогдсон нь суллагдсан иргэний 1.4 хувь болж байна гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Г.Туулхүү хэлсэн юм. Эдний 21 нь хулгайн, нэг нь дээрэм, нэг залилан, гурван хүн танхайн гэмт хэрэг өдүүлсэн бол хоёр хүн бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан хэргээр эргэн саатуулагджээ.
Өршөөл үзүүлэх тухай хуулиар сая нийт 1252 ялтныг өршөөн хэлтрүүлж, 312 этгээд өршөөн хэлтрүүлэгдсэнээс гүйцэтгэгдээгүй, торгох ялаас 119, албадан ажил хийлгэх ялаас 63, баривчлах ялаас 130 этгээдийг өршөөн хэлтрүүлсэн байна.
Мөн 1760 ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хассанаас 678 ялтан суллагдаж, 338 хүнд холбогдох 284 эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Дээрх үзүүлэлтээс харахад Өршөөл үзүүлэх тухай хуульд 4340 хүн хамрагдаж Нийслэлд харьяалагдах хорих ангиудаас 386 ялтан, үлдсэн 866 ялтан орон нутгийн хорих ангиудаас суллагдсан байна.

0 Сэтгэгдэл