ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Сингапурын тагтан дээрээ гаражтай өндөр барилга

Дулаан гараж, хайж, машины бүтээлгээ алдчих вий гэж эмээж байхгүй, машинаа өөрийнхөө тагтан дээр тавьдаг болбол ямар вэ.
Сингапурт ийм зориулалттай тэнгэр баганадсан өндөр барилга барьж байна. Элитүүдэд зориулсан Hamilton Scotts нэртэй 56 давхар энэ цамхгийн сууц бүрийн тагт нь хоёр машин тавих зай талбайтай.

Мэдээж энэ өндөр байшинд оршин суугчдын зорчих цахилгаан шатнаас гадна, автомашинуудыг өргөж, буулгах ачааны өргүүр байгаа. Оршин суугчид ердийн цахилгаан шатаар явж байгаа юм шиг л байшингийнхаа гадаа ирээд ачааны шатаа дуудаж, машинаа байрлуулаад хэдэн давхарт гарах товчоо дарахад л болоо, таны машин хэдхэн минутын дараа гэрийн чинь тагтан дээр очно.

Урьд нь орон сууц, албан конторын барилгууд доод хонгилдоо авто гаражтай байдаг байсан бол Hamilton Scotts цамхаг нь авто зогсоол, гаражийг ингэж сууц бүрт нь байрлуулсан анхны орон сууц болж байна.
Мэдээж орон сууцны үнэ ерийнхөөс арай өндөр байх нь ойлгомжтой.

0 Сэтгэгдэл