“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид сургалтад хамрагдаж эхэлжээ
Б.БИЛГҮҮН
Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тус хуулийг хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжүүлэх холбогдох журам тогтоолыг батлахаар болжээ. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээд тав хоногийн сургалтад хамрагдаж эхэллээ. Сургалтын хөтөлбөрийг БСШУЯ-наас боловсруулсан төдийгүй хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтээ илэрхийлсэн иргэн, хуулийн этгээд уг сургалтад өчигдрөөс хамруулж эхэлжээ.
Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх мэргэжилтэн эзгүй байсан учир бид дахин сурвалжлах болно. Улсын хэмжээнд 2-5 насны 228 мянган хүүхэд бий. Тэдний 24 гаруй хувь нь буюу 56 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа юм. Хүүхэд харах үйлчилгээ хэрэгжиж эхэлснээр дээрх хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ авах нөхцөл бүрдэж, гэртээ хүүхдээ харж буй эхчүүд, түүнчлэн хүүхэд харах үйлчилгээ эрхлэх боломжтой иргэн, хуулийн этгээд ажлын байртай болохын дээр өндөр төлбөртэй хувийн цэцэрлэгт хүүхдээ хамруулж чаддаггүй эцэг, эхчүүдэд эдийн засгийн дэмжлэг болох учиртай. Хүүхэд харах төвийн төлбөр хувийн цэцэрлэгтэй харьцуулахад уян хатан байх төдийгүй нэг хүүхдэд ногдох хоолны болон хувьсах нормативт зардлыг улсын цэцэрлэгт олгож буй зардлын хэмжээтэй ижил байхаар тооцож, улсаас олгох юм. Хүүхэд харах төв өдөрт 12 цаг ажиллаж, нэг ангид 20-иос илүүгүй хүүхэд байх аж.
Б.БИЛГҮҮНХүүхэд харах үйлчилгээний тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тус хуулийг хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжүүлэх холбогдох журам тогтоолыг батлахаар болжээ. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээд тав хоногийн сургалтад хамрагдаж эхэллээ. Сургалтын хөтөлбөрийг БСШУЯ-наас боловсруулсан төдийгүй хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтээ илэрхийлсэн иргэн, хуулийн этгээд уг сургалтад өчигдрөөс хамруулж эхэлжээ.

0 Сэтгэгдэл