ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Аэробикийн тамирчид алтан медаль хүртэв
Вьетнамын нийслэл Хошимин хотноо энэ сарын 9-14-нд аэробик, гимнастикийн тав дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө.
Манай улсаас ШУТИС, ҮБТДС, ХААИС-ийн 31 тамирчин оролцож, алт, мөнгөн медаль хүртжээ. Тодруулбал, аэробикийн алхалттай төрөлд дасгалжуулагч Г.Ерөөлбат, С.Энхтуяа ахлагчтай ШУТИС-ийн баг тамирчид алтан медаль хүртэж, Азийн хошой аварга болсон байна. Харин бүжгийн төрөлд Э.Мөнх-Оргил дасгалжуулагчтай ҮБТДС, ХААИС-ийн хамтарсан баг тамирчид мөнгөн медалийн эзэн болжээ.
Тэмцээнд Хятад, БНСУ, Япон, Тайланд, Хонгконг, Иран, Вьетнам, Камбож, Австрали зэрэг 10 орны 250 тамирчин оролцож 12-14, 15-17, 18-аас дээш гэсэн гурван насны ангилалд хүч сорьжээ.
Вьетнамын нийслэл Хошимин хотноо энэ сарын 9-14-нд аэробик, гимнастикийн тав дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө. Манай улсаас ШУТИС, ҮБТДС, ХААИС-ийн 31 тамирчин оролцож, алт, мөнгөн медаль хүртжээ. Тодруулбал, аэробикийн алхалттай төрөлд дасгалжуулагч Г.Ерөөлбат, С.Энхтуяа ахлагчтай ШУТИС-ийн баг тамирчид алтан медаль хүртэж, Азийн хошой аварга болсон байна. Харин бүжгийн төрөлд Э.Мөнх-Оргил дасгалжуулагчтай ҮБТДС, ХААИС-ийн хамтарсан баг тамирчид мөнгөн медалийн эзэн болжээ.
Тэмцээнд Хятад, БНСУ, Япон, Тайланд, Хонгконг, Иран, Вьетнам, Камбож, Австрали зэрэг 10 орны 250 тамирчин оролцож 12-14, 15-17, 18-аас дээш гэсэн гурван насны ангилалд хүч сорьжээ.
0 Сэтгэгдэл
























