ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Өөх тос, давсны илүүдэл хэрэглээ
Зүрх судасны өвчний гол ЭХЗ нь цусны сийвэнгийн холестерины түвшиний ихсэлт юм. Амьтны гаралтай өөх тос, ялангуяа ханасан тосны хүчил цусан дахь холестериныг нэмэгдүүлнэ.
Өөх тосны хэрэглээ хоногийн хоолны илчлэгийн хэдэн хувийг эзэлж байгаагаар Зүрх судасны өвчний эрсдэлийг шууд тодорхойлохгүй, харин хоногт хэрэглэж буй нийт өөх, тосны хүчлийн бүтэц илүү чухал. Монгол хүн уураг, ханасан өөх тосоор баялаг амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүн давамгайлан хэрэглэдгээс хоногийн хоолны найрлага дахь нийт өөх тосны 80 хүртэлх хувийг ханасан өөх тос эзэлдэг.Зарим хүнсний бүтээгдэхүүний дундаж хэрэглээг, цусны сийвэнгийн холестерины түвшинтэй харьцуулан судлахад холестерины түвшин ихэссэн хүмүүсийн хүнсний ногоо, жимс, ханаагүй тосны хүчлээр баялаг загасны хэрэглээ бага, харин хонины мах, дотор махны хэрэглээ их байв.
“ХБӨ-ий эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын түвшин тогтоох” суурь судалгаагаар цусан дахь холестерины хэмжээ ихсэх тохиолдол 15-64 насны хүн амын дунд 7.0% байна. Эмэгтэйчүүд нас ахих тутам цусан дахь холестерины түвшин нэмэгдэх хандлагатай байв.

https://www.facebook.com/Taihar-health-fitness-club-103765986639194/?ref=bookmarks
Цусан дахь холестерин -ы дундаж хэмжээ 6.5 ммоль/л-с ихэссэн тохиолдол хүн амын дунд 0.8%, эрэгтэйчүүдэд уг эрсдэл эмэгтэйчүүдээс 2 дахин илүү түгээмэл тохиолдож байв. Цусан дахь триглицеридын дундаж хэмжээг хот, хөдөөгөөр харьцуулахад статистик магадлал бүхий ялгаа ажиглагдаагүй боловч эрэгтэйчүүдэд нас ахих тутам нэмэгдэх хандлагатай байв.
Гипертриглицеридемийн (захын цусан дахь триглицеридын хэмжээ 2.26 ммоль/л-с их байх тохиолдол) тархалт эрэгтэйчүүдийн дунд 13.4 хувь, эмэгтэйчүүдэд 9.2 хувь тус тус байна.
Хүн амын 62.8 хувь нь ургамлын гаралтай тосыг хүнс, хоолондоо хэрэглэж байгаа ч энэ үзүүлэлт хөдөөд хотынхоос 31 хувиар доогуур байна. Түүнчлэн судалгаанд хамрагдсан 5 хүн тутмын нэг нь ихэвчлэн өөхтэй мах хэрэглэдэг бөгөөд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1.5 дахин, хөдөөд хотынхоос 2.6 дахин илүү хэрэглэж байна.

0 Сэтгэгдэл