ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
Нийслэлийн Засаг даргын Зам, Тээвэр, Дэд бүтцийн асуудал хариуцан орлогч Н.Гантөмөрийн “Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга харицлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” албан даалгавар энэ сарын 05-ны өдөр гарсан билээ. Энэ албан даалгавраар нийслэлийн Тээврийн газар болон гэрээт байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллахыг даалгасан. Тэгвэл ажлын хүрээнд 12 сарын 10-ны өдрийн 06:40 цагаас оройны 22:40 цаг хүртэл Ч:17А ”Баруун 4 зам-Их тойруу-Нарны зам”, Ч.17Б “Баруун 4 зам-Нарны зам-Их тойруу”, Ч:18А “3-4 хороолол-Ард кино театр-Тэц-4” чиглэлийн 19 автобусанд нийслэлийн Тээврийн газрын 38 мэргэжилтэн өдрийн турш хяналт тавин ажиллаа. Хяналт тавих хугацаанд “Ээлжийн жолоочгүй, хий хөлдсөн, машинтай шүргэлцсэн, LED хаяг ажиллаагүй, камерын харах өнцгийг өөрчилсөн” зэрэг зөрчлүүд илэрсэн. Илэрсэн зөрчлийг цаг тухайд нь “Хяналтын деспичер алба”-тай холбогдон арилгуулан ажилласан. Дээрх гэнэтийн хяналтын ажлыг энэ оныг дуустал өдөр бүр хийхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























