Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Гадаадын төрийн бус байгууллагын зарим салбарыг татан буулгажээ
Олон улсын болон гадаадын төрийн бус байгууллагын салбар,  төлөөлөгчийн газрыг Монгол улсад нээхдээ Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газраас  хуулийн дагуу зөвшөөрөл авдаг байна.
Өнөөдрийн байдлаар манай улсад   олон улсын болон гадаадын төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн 98 газар  үйл ажиллагаа явуулж байна. Тус байгууллагууд нь Улс төр, Хүмүүнлэг, Боловсрол, Халамж, Эрүүл мэнд, Хөдөө аж ахуй, Байгаль орчин, Эдийн засгийн  чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр байгууллагууд ГИХАЭГ-т жил бүр үйл ажиллагааны чиглэлийн  дагуу хийсэн ажил болон санхүүгийн тайлангаа  гаргаж өгдөг.   Зорилго чиглэлээсээ өөр үйл ажиллагаа явуулсан , мөн тайлангаа ирүүлээгүй байгууллагуудад  ГИХАЭГ-аас хуулийн  дагуу арга хэмжээ авдаг.
Иймээс тайлангаа өгөөгүй АНУ-д төвтөй “ Олон улсын мэргэжилтнүүд”, “ Дэ Итгэл фондашин”, ИБУИНВУ-д төвтөй “Олон улсын дэмжлэг туслалцаа”, Япон улсад төвтөй “Монгол  Аксесс  монголия”, БНХАУ-д төвтөй” Байгаль эклогийг сайжруулах холбоо”, БНФУ-д төвтөй “Аксион монголий”,  БНФУ-д төвтөй “Санте Сюд Ассоциаци” АНУ-д төвтөй “Др.У.Ч. Соунсоны гэр бүлийн сан” гэсэн дээрх  олон улсын болон гадаадын төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн найман газрыг  Гадаадын иргэн харяатын асуудал эрхлэх газраас хуулийн дагуу  татан буулгасан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан