ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Хүүхэд залуучуудын тодотголтой барилга байгууламжуудын хувьчлахыг эсэргүүцлээ
Сүүлийн үед хүүхдийн гэх тодотголтой зүйлс рүү улайран дайрч, кинотеатрууд, хүүхэд залуучуудын театр, номын сан, хүүхдийн парк, дунд сургуулиудын олон олон биеийн тамирын талбайг үгүй хийсэн. Тиймээс ч Монголын Залуудын Холбоо 2013 оноос хүүхэд залуучуудын гэх тодотголтой барилга байгууламжуудыг зориулалтаар нь ашиглах асуудлыг хүчтэй хөндөн, олон нийтийн анхаарлыг энэ зүгт чиглүүлсээр өнөөг хүрсэн.
Тэгвэл сүүлийн 2 долоо хоног хүчтэй яригдаж эхэлсэн Хүүхдийн урлан бүтээх төв, Нийслэлийн соёлын төвийн хувьчлалыг Монголын Залуучуудын Холбоо эсэргүүцэж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Тодруулбал, Нийслэлийн ИТХ-ын 11 сарын 30-ний өдрийн хуралдаанаар Хүүхдийн урлан бүтээх төв, Хүүхдийн ордон тэргүүтэй 19 барилгыг 2016 оны өмч хувьчлалд хамруулах асуудал дэмжигдсэн нь Монголд цөөхөн үлдсэн хүүхэд залуучуудад зориулсан барилга байгууламжид гар дүрж байгаа хариуцлагагүй үйлдэл хэмээн үзэж МЗХ-ныхон эсэргүүцлээ илэрхийллээ.
Нэгэн цагт Улаанбаатар хотод хүүхэд, залуучуудын гэх тодотголтой олон байгууллага байсан. Хүүхдийн кино театр, Хүүхэд, залуучуудын театраас авахуулаад тоочоод байвал их. Тэгвэл өнөөдөр Хүүхэлдэйн театр, Хүүхдийн урлан бүтээх төв гэх мэт газар үлдэж, хүүхэд залуучуудыг өөрсдийнх нь боломжоор хөгжүүлэх газрууд улам цөөрсөөр байгаа нь гашуун үнэн. Улс орны ирээдүй болсон хүүхэд залуучуудынхаа төлөө нэмж барьдаггүй юмаа гэхэд ядаж байгаа хэдэн барилга байгууламжуудыг нь үлдээх хэрэгтэй. Хүүхдийн суралцах, хөгжих боломжийг хаасан энэ хариуцлагагүй үйлдлээ зогсоохыг МЗХ-ныхон сошиал ертөнцөөр илэрхийлж эхэллээ.
Сүүлийн үед хүүхдийн гэх тодотголтой зүйлс рүү улайран дайрч, кинотеатрууд, хүүхэд залуучуудын театр, номын сан, хүүхдийн парк, дунд сургуулиудын олон олон биеийн тамирын талбайг үгүй хийсэн. Тиймээс ч Монголын Залуудын Холбоо 2013 оноос хүүхэд залуучуудын гэх тодотголтой барилга байгууламжуудыг зориулалтаар нь ашиглах асуудлыг хүчтэй хөндөн, олон нийтийн анхаарлыг энэ зүгт чиглүүлсээр өнөөг хүрсэн.Тэгвэл сүүлийн 2 долоо хоног хүчтэй яригдаж эхэлсэн Хүүхдийн урлан бүтээх төв, Нийслэлийн соёлын төвийн хувьчлалыг Монголын Залуучуудын Холбоо эсэргүүцэж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Тодруулбал, Нийслэлийн ИТХ-ын 11 сарын 30-ний өдрийн хуралдаанаар Хүүхдийн урлан бүтээх төв, Хүүхдийн ордон тэргүүтэй 19 барилгыг 2016 оны өмч хувьчлалд хамруулах асуудал дэмжигдсэн нь Монголд цөөхөн үлдсэн хүүхэд залуучуудад зориулсан барилга байгууламжид гар дүрж байгаа хариуцлагагүй үйлдэл хэмээн үзэж МЗХ-ныхон эсэргүүцлээ илэрхийллээ.

0 Сэтгэгдэл