Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Сонгогчдын нэрсийн жагсаалт давхцаагүй гэв
Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн үед УИХ, НИТХ-ын сонгуульд сонгогчдыг давхар санал өгүүлж будлиантуулах гэж байна. Улсын бүртгэлийн байгууллага аль нэг намд үйлчиллээ гэсэн ташаа мэдээллүүд ихээр гарах болсон. Энэхүү мэдээллийг бид үгүйсгэж байна” хэмээн ярилаа. Сонгогчдын нэрийн жагсаалт давхцах үндэслэлгүй гэдгийг дараахь үндэслэлээр тайлбарлав. “Сонгуулийн өдөр хэсгийн хороонд санал өгөхөөр нэрийн жагсаалтанд орсон иргэдийн иргэний үнэмлэх, хурууны хээ, дижитал зургийн мэдээллийн сан суулгасан компьютер дээр бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ажиллана. Иргэн хурууны хээ өгөхөд тухайн иргэний зурагтай бүх мэдээлэл хоёр секундэд гарч ирнэ. Ингээд бүртгэлийн ажилтан иргэний үнэмлэхтэй тулгаж үзээд бүртгэлийн гурван хувь талон хэвлэнэ. Нэг хувийг нь бүртгэлийн ажилтан, хоёр дахь хувийг нь саналын хуудас олгох хэсгийн хорооны ажилтан, гурав дахийг нь иргэн өөрөө авна. Харин иргэн дахин орлоо гэхэд та бүртгэлд орсон гээд бүртгэлд хийгдэхгүй, талон хэвлэгдэн гарахгүй“ гэв.
У.Бадам
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан