Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатарыг нэр дэвшигчийн жагсаалтаас хасуулахаар гомдол гаргажээ
Ардчилсан намаас УИХ-д нэр дэвшигч Р.Гончигдорж гишүүн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт СЕХ-нд хандаж гомдол гаргажээ. Тэрээр “УИХ-ын 2012 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигч, тус намын нарийн бичгийн дарга Я.Содбаатар нь 2012 оны зургадугаар сарын 14-ний өдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээрээ АН-аас нэр дэвшигч Р.Гончигдорж намайг болон Ардчилсан намыг гүтгэн доромжилсон утга бүхий худал  мэдээллийг санаатайгаар цацсан тул Нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах арга хэмжээ авч хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан байна.

Я.Содбаатарын хийсэн мэдээллийн утга нь Р.Гончигдоржийг АН-аас жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ анх 12-т жагсаасан байсныг ес болгож өөрчилсөн байна. Энэ мэтчилэн хэд хэдэн нэр дэвшигчдийн жагсаалт өөрлөгдсөн нь тухайн намын асуудал мэт боловч “Эрх бүхий байгууллага нэр дэвшигчдийг эрэмбэлээд зарласнаас хойш санал хураалт дуустал ямар нэг өөрчлөлт хийж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна хэмээн нэгэн сонинд гарсан хэвлэлийн мэдээн дээр үндэслэн уг мэдээллийг хийжээ. Тэрээр анхны хэвлэлийн мэдээ, СЕХ-ноос гаргаж байгаа мэдээ хоёр зөрж байгаа тул бид үүнийг нягтлаач гэж эрх бүхий байгууллагад хандаж байгаа хэмээжээ.

Туршлагатай парламентчдийн нэг Р.Гончигдорж гишүүн СЕХ-нд гаргасан мэдэгдэлдээ “Я.Содбаатар нь УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35,24-т дурдсан шаардлагын дагуу өөрийн бэлтгэн хийсэн энэхүү хэвлэлийн бага хурлынхаа мэдээллийн үнэн зөв байдлыг өөрөө нотлох үүрэгтэй.
Ардчилсан намын ҮЗХ-ны 2012 оны тавдугаар сарын 24-ний хуралдаанаас би ҮЗХ-ний гишүүдийн 80,6 хувийн саналыг авч энэ дүнгээрээ жагсаалтын есөд нэр дэвшихээр бичигдсэн нь СЕХ-нд АН-ааснэр дэвшигчдээ бүртгүүлэхээр албан ёсоор хүргүүлсэн ҮЗХ-ний 2012 оны тавдугаар сарын 24-ний өдрийн  зургаан тоот тогтоолоор нотлогдоно.

Тиймээс Ардчилсан намаас УИХ-д нэр дэвшигч Р.Гончигдорж миний бие Я.Содбаатарыг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.15.4, 35.24 дүгээр заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа тул мөн зүйлийн 35.35-д заасны дагуу МАН-аас УИХ-д нэр дэвшигч Я.Содбаатарыг нэрийн жагсаалтаас хасах арга хэмжээ авч өгөхийг хүсч СЕХ-нд  хандан гомдол гаргаж байна” хэмээсэн байна.

Үнэн зөв мэдээллийг нягтлалгүйгээр ганцхан сонины анх гаргасан мэдээлэлд тулгуурласан түүний энэ үйлдэл нь үнэндээ ч МАН-ын нарийн бичгийн дарга хариуцлагатай албан тушаалтаны гаргамгүй үйлдэл бөгөөд тэрээр ийнхүү сонгогчдыг татах зорилгоор хийсэн мэдээлэл нь эргээд өөрийг нь нэр дэвшигчээс татуулах үндэслэл болоод байгаа аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан