ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Засаг даргын орлогч төсөвтөө дур мэдэн хүндрэл учруулсан уу
Нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтад Хүүхдийн урлан бүтээх төв орсон бөгөөд үүнээс улбаалж нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай суудлаасаа татгалзаж өргөдлөө өгсөн тухай мэдээлэл өнгөрсөн баасан гарагаас эхэлж тарсан юм. Гэвч өмчлөх эд хөрөнгийн жагсаалтад Хүүхдийн урлан бүтээх төв яригдсан боловч ороогүй бөгөөд Ц.Буяндалайгийн халагдсан шалтгаан ч энэ биш бололтой.

Нийслэлийн төсвийг хэлэлцэж, баталсантай холбогдуулан Засаг даргын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал хариуцсан орлогч их хэмжээний дарамт учруулахуйц мөнгөн дүнг дур мэдэн нэмсэн гэх мэдээлэл байна. Мөн Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл орлогчтойгоо нэг завинд суугаад явж чадахгүй гэдгээ НИТХ-ын АН-ын бүлгийн хурал дээр илэрхийлж, өргөдлөө өг гэж шахсан тухай эх сурвалж хэлэв. Ц.Буяндалай ч өнгөрсөн баасан гаригт өргөдлөө өгсөн боловч нийслэлийн зүгээс шийдвэр гараагүй тул “Албан ёсоор өргөдлөө өгөөгүй” гэж буй юм. Нийслэлийн Засаг дарга өнөөдрөөс Францад ажлын айлчлал хийж байгаа учраас орлогчийнхоо өргөдөлд гарын үсэг зурсан байхыг үгүйсгэхгүй байгаа юм. Нэгэн цагт би орлогч нараа халахгүй хэмээн гүрийж байсан Засаг дарга ямар ч байсан нэг орлогчоо ажлаас нь халсан бололтой.

0 Сэтгэгдэл