ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Аж үйлдвэрийн бодлогыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийнхэн нэгдлээ
Аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд бизнес эрхлэгчид нэгдэж, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Нийслэлийн Засаг даргад төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэх санал бүхий өргөх бичгийг 2015.12.01-ний өдөр гардуулан өгөхөөр тогтлоо.

Тэд аж үйлдвэрийн салбарын хөгжлийг сонгодог паркийн системд шилжүүлж, экспорт импортын нэг цонхны бодлогыг барин, борлуулалтын сүлжээг бий болгох нь төрөөс баримталж байгаа үйлдвэржилтийн бодлогыг хэрэгжүүлэхэд дөхөм болно гэж үзэж байна. Мөн жижиг дунд бизнес эрхлэгчдийг зах зээлийн судалгаа, мэдээ, мэдээлэл арга зүйгээр хангаж, нэг зорилго, нэг бодлого доор нэгдэх нь чухал байгааг Монголын үйлдвэржилт хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Ц.Одонгэрэл онцолж байлаа. Энэхүү хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор Голомт банк жижиг дунд бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдэд зориулсан WWW.SME.GOLOMTBANK.COM сайтыг ажиллуулж байгаа юм байна. Энэхүү сайт нь Санхүү, Бизнес модель, Маркетинг, Борлуулалт, Хүний нөөц, Эрсдэл, Хууль эрх зүй гэсэн сэдвийн хүрээнд зөвлөгөө, зөвлөмжийг агуулсан контентууд болон үйл ажиллагаандаа шууд аваад ашиглах боломжтой загваруудыг агуулснаараа онцлогтой ажээ.
Тухайлбал, бизнесийн мөнгөн хөрөнгийг хэрхэн төлөвлөх, ямар шийдвэр гаргах, өдөр тутмын санхүүгээ ямар үзүүлэлтээр хянах, хэрэглэгчээ хэрхэн ойлгох, үнэ цэнээ тодорхойлох, бизнес моделийг хэрхэн боловсруулах зэрэг жижиг дунд бизнес эрхлэгчдэд нэн шаардлагатай байдаг асуултуудад хариулт өгчээ.

0 Сэтгэгдэл