ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Ч.Мөнгөндалай дугуйгаар 11.200 км зам туулж, эх орноо бүтэн тойрлоо
“Залуу дугуйчин” клубын гишүүн, дугуйчин Ч.Мөнгөндалай эх орныхоо зүүн аймгуудыг тойрох аялалдаа өнгөрөгч долдугаар сарын 9-ний өдөр гарч 136 хоногийн турш 5000 орчим км зам туулан өчигдөр гэртээ ирлээ. Ингэснээр хоёр жилийн хугацаанд дугуйгаар 11.200 км зам туулж эх орноо бүтэн тойрч чадлаа.

Тэрээр 2014 онд баруун 13 аймгийн 210 гаруй сумын нутгаар дамжин, 167 хоногийн турш 6200 км замыг унадаг дугуйтай туулсан бол энэ удаад Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр зэрэг найман аймаг, Налайх, Багануур, Багахангай гэсэн гурван дүүрэг, 60 гаруй сум, сууринаар, хилийн гурван зурвасаар дайрч, ойролцоогоор 5000 гаруй км зам туулсан байна. Түүний аялал амжилттай өндөрлөснөөр Монгол Улсыг дугуйгаар бүтэн тойрсон, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний хийж буй хамгийн урт бөгөөд хэцүү аялал болон түүхэнд бичигдэж байна.
Түүний явсан газар бүрт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, хооллож ундлах, орон байраар хангах зэргээр дэмжлэг тусламж үзүүлж байсан юм. Аялах хугацаандаа өлсч цангахаас эхлээд хөдөө хээр хонох, хээрийн боохойтой нүүр тулах гээд олон бэрхшээлтэй учирч байсан ч чин үнэнч зориг, хүсэл эрмэлзэл байхад ямар ч саад бэрхшээлийг даван туулж болдогийг Ч.Мөнгөндалай батлан харуулж чадлаа.

0 Сэтгэгдэл