ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Шилдэг жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг тодрууллаа
Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Жижиг дунд үйлдвэрлэлийн “Дэвшил холбоо” хамтран жил бүр жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгч захиалагчтай холбож өгөх зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. “Улаанбаатарт үйлдвэрлэв - 2015” үзэсгэлэн худалдааг 11 сарын 20, 21, 22-ны өдрүүдэд "МИШЭЭЛ ЭКСПО" төвийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгууллаа.

Үзэсгэлэнд Улаанбаатар хотын шилмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, шилдэг 140 гаруй жижиг дунд үйлдвэр эрхлэгч, аж ахуй нэгж оролцсон бөгөөд үзэсгэлэн худалдааны үеэр үйлдвэр эрхлэгчдэд зориулсан төслийн сургалт, үйлдвэрлэл үйл ажиллагааны менежментийн сургалтыг үнэ төлбөргүй явуулж, шилдэг есөн жижиг дунд үйлдвэрийг тодруулж, “Хангарди” өргөмжлөл гардууллаа. Үүнд:
Нийслэлийн бэлэгдэл бүтээгдэхүүн – “ЭРИЙН ГУРВАН НААДАМ” ХХК Хангардийн бэлэгдэл бүхий нум сум
Улаанбаатар бренд бүтээгдэхүүн – “ЭНХЖИН СУВЕНИР” ХХК Монголын нэг өдөр коллекци
Эрүүл мэндийн бүтээгдэхүүн – “ЮНИСОЛ ВАН” ХХК франкфуртер BBQ тахиа гахай үхрийн махан зайдсууд
Экологид ээлтэй бүтээгдэхүүн – “ИРВЭС ИНТЕРТРЕЙД” ХХК компост эм бүтээгдэхүүн. Энэхүү бүтээгдэхүүн нь органик хог хаягдлыг дахин боловсруулж Компост бэлтгэж авах, хотын цэвэрлэх байгууламжуудын хаягдлыг ариутгаж дахин боловсруулахад ашигладаг ЭМ технологи юм.
Импортыг орлох бүтээгдэхүүн – “ИВЕНТУС” ХХК A plus бүтээгдэхүүн
Дэвшилтэт технологитой бүтээгдэхүүн – “ГУРВАН САЙХАН ХАЙРХАН” ХХК Үндэсний хувцасны хослол
Экспортыг дэмжих бүтээгдэхүүн – “ИХ ШАНЬЮ” ХХК “Mette cashmer” ийн бүтээгдэхүүн
Шинэлэг сав баглаа боодолтой бүтээгдэхүүн – “БИШРЭЛТ ХИЙЦ” ХХК бариултай соронзтой сав баглаа боодолтой арьс ширэн бүтээгдэхүүн
Стандартад нийцсэн бүтээгдэхүүн – “Аяс кашмер” ХХК сарлагийн хөөвөр болон ноолууран бүтээгдэхүүн

НИЙСЛЭЛИЙН ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ТӨВ
0 Сэтгэгдэл