ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Г.Шийлэгдамбын биеийн байдал тааруу байна
ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбын биеийн байдал тааруу байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Хэдийгээр түүний биеийн байдал тааруу байгаа ч батлан даалтад гаргахыг шүүхээс зөвшөөрөөгүй юм. Тодруулбал, АТГ-аас түүнийг яллагдагчаар татах хүсэлтээ прокурорын байгууллагах хүргүүлсэн. Прокурор хүсэлтийг нь шүүхэд хүргүүлсэнээр шүүх өнгөрсөн пүрэв гарагт түүнийг яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг 2 сараар сунгасан юм.
Энэ үеэр Г.Шийлэгдамбын өмгөөлөгч түүний биеийн байдал тааруу байгаа хэмээн батлан даалтад гаргах хүсэлтийг хүргүүлсэн ч шүүх хүлээн аваагүй билээ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Г.Шийлэгдамба нь өдгөө Төв аймгийн Урьдчилан хорих төвд саатуулагдаж байгаа юм.
Г.Шийлэгдамбын ажлын өрөөнөөс ихээхэн хэмжээний мөнгө олсон. Энэ нь авлигын мөнгө байсан учраас саатуулсан гэдэг. Харин Г.Шийлэгдамба хорих ангиас Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт илгээсэн захидалдаа уг мөнгө нь найзынх нь мөнгө байсан, тэр мөнгийг түр хадгалж байсан тухай бичсэн байдаг билээ. Мөн захидалдаа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт дурьдсанаар түүнийг ЭМС-ын сайдын суудлаас чөлөөлж, түүний оронд түр үүрэг гүйцэтгэгчээр Шадар сайд Ц.Оюунбаатарыг томилоод байгаа билээ.
ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбын биеийн байдал тааруу байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Хэдийгээр түүний биеийн байдал тааруу байгаа ч батлан даалтад гаргахыг шүүхээс зөвшөөрөөгүй юм. Тодруулбал, АТГ-аас түүнийг яллагдагчаар татах хүсэлтээ прокурорын байгууллагах хүргүүлсэн. Прокурор хүсэлтийг нь шүүхэд хүргүүлсэнээр шүүх өнгөрсөн пүрэв гарагт түүнийг яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг 2 сараар сунгасан юм.Энэ үеэр Г.Шийлэгдамбын өмгөөлөгч түүний биеийн байдал тааруу байгаа хэмээн батлан даалтад гаргах хүсэлтийг хүргүүлсэн ч шүүх хүлээн аваагүй билээ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

0 Сэтгэгдэл