ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
МИАТ-ийн зорчигчид ачаа тээшээ Сөүлийн төвөөс нисэх буудал руу шууд явуулдаг боллоо
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК зорчигчиддоо хялбар, түргэн шуурхай, цогц үйлчилгээ үзүүлэх зорилгоор БНСУ-ын Сөүл хотын Кангнам дүүрэгт байрладаг “City Airport” агенттай хамтран ажиллаж эхэллээ. Зорчигчид “City Airport” агентын 1 дүгээр давхарт байрлах Бүртгэлийн цэгт бүртгэлээ хийлгэн, тээшээ өгч, суугчийн талоноо аваад, 2 дугаар давхарт байрлах Хилийн шалган нэвтрүүлэх цэгт гадаад паспортоо шалгуулан хил нэвтрэх тамга даруулаад тусгай автобусаар шууд Инчон ОУНБ-д хүрнэ. Түүнчлэн Та “Инчон” ОУНБ дах тусгай гарцаар шууд нэвтрэх болно. МИАТ ХК “City Airport”-той ийнхүү хамтран ажилласнаар зорчигчид цаг хэмнэх, хотын төвд бүртгэлээ хийлгэж буй тул нисэх буудал руу хүнд ачаа тээш авч явахгүй байх боломжтой болж байгаа. “City Airport” агент нь “Инчон” ОУНБ-ыг ашигладаг ихэнх авиакомпаниудын зорчигч, тээшний бүртгэлийг хийдэг ажээ.
0 Сэтгэгдэл
























