ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засал, хөгжлийн төв нээлтээ хийв
Монгол Улсын Хүүхэд гэр бүл хөгжлийн Өнөр бүл төв нь 2013 оноос эхлэн хүүхдэд чиглэсэн эрүүл мэнд, боловсрол, бие даан амьдрах чадвар эзэмшүүлэх, хөгжил, оролцоог дэмжсэн үйлчилгээг хүүхдийн онцлогт тохируулан үзүүлсээр ирсэн. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засал, хөгжлийн төвийг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүрэгт нээлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Өнөр бүл төвийн захирал Б.Бурмаа, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн дарга Б.Нарантуяа болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо.
ХАХНХЯ-ны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэсэн бодлогын хүрээнд Япон улсын Жайка олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар ирсэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон сэргээн засал, хөгжлийн төв нь өдрөөр буюу амбульториор өдөрт 20-30 хүүхдэд үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай байна.
Тус төвөөр Өнөр бүл төв болон Баянзүрх дүүрэгт байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бүх төрлийн сэргээн засах, сэтгэл заслын болон уламжлалт эмчилгээ түүн дотроо зүү төөнүүр, бариа засал, бумба, усан болон цахилгаан эмчилгээ, парафин, халуун жин засал, хөдөлгөөн засал, биеийн тамирын эмчилгээ хийлгэх боломжтой юм.

0 Сэтгэгдэл