ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Д.Отгонбаяр: Энэ жил тоглолт хийхгүй
А.АКЭРКЭ
“13 жилийн өмнөх концертны хоёрдугаар анги энэ онд болж магад гэсэн шум яваад байна”, “Хурд”-ынхан удахгүй томоохон хэмжээний тоглолт хийхээр болж” зэрэг тус хамтлагийнхныг тоглолт хийхийг хүлээж суугаа фэнүүдээр даажигнадаг нэлээдгүй хүмүүс сошиал ертөнцөд байдаг. Гэвч удаа дараа хүсэлт тавьж буй фэнүүддээ ямар ч хариу өгөөгүй тэд өнгөрсөн бямба гарагт ӨМӨЗО-ы Хөх хотод очиж бүрэн хэмжээний тоглолт хийгээд ирсэн билээ. Удахгүй уулзацгаая ахан дүүс минь гэж ирээд тоглолтын зараа түгээсэн тэдэнд фэнүүд нь гомдол тавьсаар. Тиймээс бид энэ удаагийн “Үгийн солио” булангаараа тус хамтлагийн гитарчин, Монгол Улсын гаввяат жүжигчин Д.Отгонбаяртай холбогдож тоглолтын талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Хөх хотод тоглоод ирсэн сэтгэгдлээсээ манай уншигчидтай хуваалцаач?
-Баярлалаа. Бид зүгээр бүрэн хэмжээний тоглолтоо хийгээд л ирсэн хэрэг. Тоглолт маань Өвөрмонголын Улаан театрт болсон. Биднийг их сайхан хүлээж авсан. Ер нь, очих болгонд л сэтгэл өндөр хүлээж авдаг даа.
-Тэрхүү тоглолтоо Улаанбаатарт хэдийгээр хийхээр төлөвлөсөн бэ. Тоглолтын зар хүлээж суугаа фэнүүд олон байх шиг ээ?
-Одоогоор төлөвлөсөн зүйл байхгүй байна. Он гаргаж байж л тоглох болов уу.
-Уран бүтээлийн хувьд олз омог ихтэй байна уу.
-“Нарлаг диваажин” гэдэг нэртэй шинэ уран бүтээл хийсэн. Цомгоо хэвлэлтээс ирэхийг нь хүлээж байна. Удахгүй ирчих байх. Энэ цомгоо сурталчлах тал дээр нэлээд анхаарч ажиллахаар төлөвлөсөн.
-Их сонин, содон нэртэй юм. Ямар утга агуулгатай юм бэ?
-“Нарлаг диваажин” дууныхаа нэрээр л нэрийдсэн хэрэг. Яривал их өргөн хүрээг хамардаг юм. Шинэ цомог ирэхээр тухтай уулзаж энэ талаар мэдээлэл өгье.
“13 жилийн өмнөх концертны хоёрдугаар анги энэ онд болж магад гэсэн шум яваад байна”, “Хурд”-ынхан удахгүй томоохон хэмжээний тоглолт хийхээр болж” зэрэг тус хамтлагийнхныг тоглолт хийхийг хүлээж суугаа фэнүүдээр даажигнадаг нэлээдгүй хүмүүс сошиал ертөнцөд байдаг. Гэвч удаа дараа хүсэлт тавьж буй фэнүүддээ ямар ч хариу өгөөгүй тэд өнгөрсөн бямба гарагт ӨМӨЗО-ы Хөх хотод очиж бүрэн хэмжээний тоглолт хийгээд ирсэн билээ. Удахгүй уулзацгаая ахан дүүс минь гэж ирээд тоглолтын зараа түгээсэн тэдэнд фэнүүд нь гомдол тавьсаар. Тиймээс бид энэ удаагийн “Үгийн солио” булангаараа тус хамтлагийн гитарчин, Монгол Улсын гаввяат жүжигчин Д.Отгонбаяртай холбогдож тоглолтын талаар зарим зүйлийг тодрууллаа. -Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Хөх хотод тоглоод ирсэн сэтгэгдлээсээ манай уншигчидтай хуваалцаач?

0 Сэтгэгдэл