ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
МОХ-ны ерөнхийлөгч Н.Удаанжаргал “ОУ-ын Оюутны эрхийн өдөр”-ийн мэндчилгээ дэвшүүллээ
Монголын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцаж байгаа оюутан суралцагчдадаа болон гадаад орнуудаас Монголд суралцаж байгаа оюутан Та бүхэнд олон улсын оюутны эрхийн өдрийн мэндийг хүргэж байна.
Хүн төрөлхтний эсрэг геноцид дагуулж, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж, олон сая иргэний амийг авч одсон дэлхийн II дайныг эсэргүүцсэн мянга мянган оюутнуудын цуглаан хаа сайгүй өрнөж, Прага хотноо амиа өгсөн оюутнуудын гэгээн дурсгалыг хүндэтгэж 1941 оны 11 дүгээр сарын 17-нд Лондон дахь Олон улсын оюутны холбооноос энэ өдрийг Олон улсын оюутны эрхийн өдөр болгон зарласан түүхтэй.
Монгол улсад төрийн болон оюутны байгууллагуудаасолон улсын оюутны эрхийн энэ өдрийг тэмдэглэж ирснээс хойш 60 гаруй жилийг үдэж, эх орны ирээдүй болсон оюутан залуучуудынхаа эрхийн асуудлыг шийдвэрлэж, тэдний суралцах эрхийг бататган, бэхжүүлсээр ирсэн уламжлалтай. Энэ өдөр бид зөвхөн оюутны суралцах эрхийн асуудлыг хөндөөд зогсохгүй, “Өндөр бүтээмжтэй оюутан” хэмээх зорилт дор тэмдэглэн өнгөрүүлж, улс орны хөгжил, бүтээн байгуулалтад оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэхэд МОХ үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллана.
Эх орны ирээдүй болсон аль ч орны оюутан залууссуралцахын зэрэгцээ, хөдөлмөр эрхэлдэг, улсынхаа хөгжилдхувь нэмрээ оруулдаг, нийгмийн өмнө тулгамдсан олонасуудлыг шийдвэрлэхэд идэвхитэй оролцдог, санаачлагатай,манлайлан тэргүүлэгч хэсэг нь байдаг.
Монголд оюутны оюуны бүтээл, эрдмийн ажил ньүнэлэгдсэн, хөдөлмөрлөх эрх нь баталгаажсан, суралцах,амьдрах таатай орчин нь бүрдсэн, нийгэмдээ нэр хүндтэй, ирээдүйн эзэн нь оюутан Та байх учиртай. Үүний тулд өөрийнхөө төлөө, эх орныхоо төлөө санаачлагатай, итгэлтэй, мятрашгүй зүтгэлтэй байхыг нийт оюутнууддаа УРИАЛЖ байна.
Монголын мянга мянган оюутан залуустаа мэдлэгийн шим, эрдмийн хүч, ажлын амжилт, амьдралын сайн сайхныг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн:
Норовсамбуугийн УДААНЖАРГАЛ
Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгч
Монголын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцаж байгаа оюутан суралцагчдадаа болон гадаад орнуудаас Монголд суралцаж байгаа оюутан Та бүхэнд олон улсын оюутны эрхийн өдрийн мэндийг хүргэж байна.Хүн төрөлхтний эсрэг геноцид дагуулж, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж, олон сая иргэний амийг авч одсон дэлхийн II дайныг эсэргүүцсэн мянга мянган оюутнуудын цуглаан хаа сайгүй өрнөж, Прага хотноо амиа өгсөн оюутнуудын гэгээн дурсгалыг хүндэтгэж 1941 оны 11 дүгээр сарын 17-нд Лондон дахь Олон улсын оюутны холбооноос энэ өдрийг Олон улсын оюутны эрхийн өдөр болгон зарласан түүхтэй.

0 Сэтгэгдэл