ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
87 настай эмээ нацистуудыг зөвтгөөд шоронд орлоо
Германы Гамбург хотын шүүх 87 настай неонацист эмээг орон нутгийн радио, телевизээр нацистын бөөнөөр хорих лагериудын талаар ярьсны нь төлөө шоронд 10 сар хорих ялаар шийтгэсэн байна.
Эмээ NDR телевизэд ярилцлага өгөхдөө Освенцимын бөөнөөр хорих лагерь нь үхлийн лагерь байгаагүй, тэнд нацистууд еврейчүүдийг алж байгаагүй гэж ярьсны нь төлөө энэ оны эхнээс мөрдөн шалгаж эхэлсэн юм байна. Шүүхийн нэг хуралдаан дээр эмээ бас миний ярьсныг худал гэсэн баталгаа гаргаж өг хэмээн шүүхээс шаарджээ. Шүүх хариуд нь нацистуудын Освенцимд үйлдсэн гэмт хэрэг тэртэй тэргүй дэлхий нийит мэдэж байгаа учраас ийм баталгаа гаргаж өгөх шаардлагагүй гэж үзсэн гэжSüddeutsche Zeitung хэвлэлд бичсэн байна.
Германы хуулиар бол “Национал-социализмын үзэл санааг сурталчлах, олон нийтэд илээр түгээх” нь гэмт хэрэг хэмээн үзэж тав хүртэл жилийн ял оноодог байна.
Германы Гамбург хотын шүүх 87 настай неонацист эмээг орон нутгийн радио, телевизээр нацистын бөөнөөр хорих лагериудын талаар ярьсны нь төлөө шоронд 10 сар хорих ялаар шийтгэсэн байна. Эмээ NDR телевизэд ярилцлага өгөхдөө Освенцимын бөөнөөр хорих лагерь нь үхлийн лагерь байгаагүй, тэнд нацистууд еврейчүүдийг алж байгаагүй гэж ярьсны нь төлөө энэ оны эхнээс мөрдөн шалгаж эхэлсэн юм байна. Шүүхийн нэг хуралдаан дээр эмээ бас миний ярьсныг худал гэсэн баталгаа гаргаж өг хэмээн шүүхээс шаарджээ. Шүүх хариуд нь нацистуудын Освенцимд үйлдсэн гэмт хэрэг тэртэй тэргүй дэлхий нийит мэдэж байгаа учраас ийм баталгаа гаргаж өгөх шаардлагагүй гэж үзсэн гэжSüddeutsche Zeitung хэвлэлд бичсэн байна.
Германы хуулиар бол “Национал-социализмын үзэл санааг сурталчлах, олон нийтэд илээр түгээх” нь гэмт хэрэг хэмээн үзэж тав хүртэл жилийн ял оноодог байна.
0 Сэтгэгдэл
























