ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Цалин нэмэх асуудлыг 2016 оны нэгдүгээр улиралд хөндөнө
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт Засгийн газраас Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Үйлдвэрчний эвлэлээс МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ажил олгогчийн төлөөллийг МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар оролцлоо.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны дарга Г.Баярсайхан “Засгийн газраас 2016 оны төсвийг УИХ-д оруулж ирэхдээ төрийн өндөр албан тушаалтан болон улс төрийн албан тушаалтны цалинг 30 хувиар бууруулах, төрийн албаны орон тоог цөөрүүлэхээр тусгасныг Хөдөлмөрийн яам анхнаасаа дэмжээгүй.

Гэхдээ хэн нэгний цалинг хасах, орон тоог бууруулах тухай асуудал байхгүй. Тиймээс эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед цалин нэмэх гэхээсээ илүүтэй ажлын байр, цалин орлогыг тогтвортой хадгалах ёстой” гээд Үйлдвэрчний эвлэлийн талыг асуудалд бодитой хандахыг уриаллаа. МАОЭНХ ч мөн адил Засгийн газартай адил байр суурь баримталж буйгаа илэрхийлэв.
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы санаачилгаар хэлэлцээрийн 3.4-т заасан төрийн албан хаагчдын 2015 оны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд зарцуулахаар тусгасан 90 тэрбум төгрөгийг 2016 оны төсвийн эхний тодотголд шилжүүлэн, Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэхээр болсон байна. Мөн Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуулийг дагаж гарах УИХ-ын тогтоолд төрийн албан хаагчдын цалинг 2016 онд нэмэгдүүлэхтэй холбогдсон саналыг тусгахаар талууд тохиолцсон. Ингээд нэмэлт хэлэлцээрт МҮЭХ-ноос төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг 2016 оны нэгдүгээр улиралд багтааж шийдвэрлэх саналыг тусгахаар боллоо.

0 Сэтгэгдэл