ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Өвөрхангайн ахмад бөхчүүдэд хүндэтгэл үзүүллээ
Өвөрхангайчууд өчигдөр аймаг, цэргийн арслан цолтнууддаа хүндэтгэл үзүүлэх дөрөвдүгээр чуулга уулзалт, наадмыг зохион байгууллаа. Тус аймгийн Үндэсний бөхийн холбоо дөрөв дэх жилдээ энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа юм. Холбооны тэргүүн н.Хүрэлбаатар наадмыг нээж хэлсэн үгэндээ “Энэхүү чуулга уулзалтаараа бид аймгаас төрөн гарсан арслангууддаа хүндэтгэл үзүүлэх, тэднийг алдаршуулах, мөн энэ спортоор хичээллэж байгаа залуу үедээ сургамж, үлгэр дуурайлал, урам зориг өгөхийг зорьдог. Түүнчлэн Өвөрхангай нутгаас улсын цолтой олон бөх төрүүлэх нь бидний зорилго” гэдгийг онцолсон юм.

Чуулга уулзалтад аймгийн арслан, ахмад бөх Д.Аюушжав, Ц.Донтор Ц.Цэдэндамбаа, Н.Баатар, С.Доржваанчиг, Г.Дашцэрэн, Н.Пүрэвдорж, цэргийн арслан Д.Цэрэндоржы тэргүүтэй ахмад бөхчүүд болон залуу арслангууд хүрэлцэн ирсэн байлаа. Одоогоор аймгийн хурц арслан Д.Цэрэнсодном, аймгийн арслан Б.Дэлгэрсайхан, цэргийн арслан Л.Батзориг тэргүүтэй 10 гаруй залуу хүчтэн ид барилдаж байгаа аж.
Өвөрхангай аймгийн Бөхийн холбооны дэд дарга, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албан дарга С.Дэмчиг 40-өөс дээш настай ахмад бөхчүүдэд гарын бэлэг гардуулж, хүндэтгэл илэрхийлэв. Тэрбээр энэ сарын 7-23-ны өдрүүдэд Өвархангай аймгийн сумдад ажиллаж, “Цаг үе” сэдэвт илтгэл тавин, ард иргэдтэй уулзаж байгаа юм. Тэрбээр хэлэхдээ “Өвлийн тэргүүн сарын шинийн 3-ны билэгт сайн өдөр өвөрхангайчууд маань нутгаасаа төрөн гарсан аймаг, цэргийн арслан цолтнууддаа хүндэтгэл үзүүллээ. Манай нутгаас маш олон аварга, арслан, заан, начингууд төрөн гарсан. Иймд бөхийн өлгий нутаг гэж хэлж болох юм. Цаашид ч олон улсын цолтой бөхчүүд төрөн гарах боломжтой гэдэг нь харагдаж байна. Манай залуу бөхчүүд амжилттай барилдахад ахмад үеийнхний оролцоо маш чухал” гэлээ.

0 Сэтгэгдэл