ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Нийслэлчүүд усан парктай болно
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Усан парк бүхий “Соёл амралт, аялал жуулчлалын цогцолбор”-ыг байгуулахаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Монгол шилтгээн” ХК, Бүгд Найрамдах Унгар Улсын “Багг” ХХК-тай хамтран ажиллахаар боллоо. Үүний хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, “Монгол шилтгээн” ХК-ийн ТУЗ-ын дарга Ч.Амарбаатар нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “ “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлд анх удаа амралт зугаалга, аялал жуулчлалын цогцолбор бүхий усан парк барих ажлыг "Монгол Шилтгээн" ХК болон Унгар улстай хамтран хэрэгжүүлэхээр болсонд таатай байна. Усан парк нь нийслэлчүүдийн очих дуртай газруудын нэг болно гэдэгт эргэлзэхгүй байна. Бид өөрсдийн зүгээс бүх талаар дэмжлэг үзүүлнэ” гэлээ.
Усан парк бүхий “Соёл амралт, аялал жуулчлалын цогцолбор”-ын төслийн санхүүжилт нь 20 сая ам доллар бөгөөд аялал жуулчлалын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих, гадаад, дотоодын жуулчид Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөл, тав тухтай орчныг бүрдүүлэх зэрэг бүх төрлийн үйлчилгээнд найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлж, хотын соёлыг дэлгэрүүлэхэд чиглэсэн ажлуудыг хийхээр тусгажээ.
"Монгол шилтгээн" цогцолборыг өргөжүүлж, Европын стандартад нийцсэн, байгаль орчинд ээлтэй Усан парк бүхий “Соёл амралт, аялал жуулчлалын цогцолбор”-ыг Унгар Улсын "Эксим" банкны хөнгөлөлттэй санхүүжилтээр дэвшилтэт техник технологид суурилсан, байгаль орчинд ээлтэй барилгын материалаар Унгар Улсын тэргүүлэх мэргэжлийн компаниудаар бариулахаар ажиллаж байна.
Тус цогцолбор нь дөрвөн улирлын турш ажиллах “Усан парк”-ын комплекс, ”Зочид буудал”-ын комплекс, “Спорт, entertainment” комплекс, Кино театр, үзвэр үйлчилгээ, дэлгүүр, бүх орны хоолны газрууд зэрэг бүх насныханд зориулсан цогц амралтын хүрээлэн болох юм.

0 Сэтгэгдэл