ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Халдварт өвчний эсрэг хамтран ажиллана
МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын газраас өрнүүлж буй "ХҮНИЙ ТӨЛӨӨ-ХИЛИЙН ХЯНАЛТ" сарын аяны хүрээнд энэ сарын 11-нд “Хил дээр хүний халдварт өвчний сэжиг илэрсэн үед авах хариу арга хэмжээ” сэдэвт ширээний дасгал сургуулилт, “Хилийн боомтод цацрагтай холбоотой онцгой байдал үүссэн үед хамтран ажиллах нь” сэдэвт сургалтыг “МИАТ” ХК-ний хурлын зааланд зохион байгууллаа.

Боомтод үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, халдварт өвчний сэжиг илэрсэн үед халдварыг дамжин тархаахгүй ажиллах багийн ажиллагаанд албадыг дадлагажуулах зорилгоор тус сургалтыг Буян-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас зохион байгуулж, ДЭМБ, МХЕГ, ОБЕГ, ТЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, Чингис хаан олон улсын нисэх буудал, Буянт-Ухаа боомт дахь Гаалийн газар, Хилийн 0218 дугаар анги, Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газрын Буянт-Ухаа дахь газар, Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс, олон улсын нислэг үйлддэг 8 авиа компани, НМХГ-ын Экспорт, импортын хэлтэс зэрэг байгууллагын 70 гаруй ажилтан албан хаагчдыг хамруулав.
Сургалтыг зохион байгуулснааролон улсын хөл хориот халдварт өвчин Монгол Улсын агаарын хилээр дамжин тархахгүй байхад чухал ач холбогдолтой бөгөөд Буянт-Ухаа боомтод хамтран ажилладаг байгууллагуудын багаар ажиллах чадвар сайжирч байгааг холбогдох байгууллагаас дүгнэлээ.

0 Сэтгэгдэл