ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Манай гаригийн хамгийн жижигхэн эрийн амьдрал

Балбын Покхара хотын иргэн 22 настай Хагендра Тапа Магар өнөөдөр манай гариг дээрх хамгийн намхан эр. Түүний өндөр ердөө 67 см, жин нь 5,5 кг. Гэхдээ энэ нь нутгийнхны Жижигхэн Будда хэмээн нэрийддэг энэ эрийн амьдралд ердөө ч саад болохгүй бусдын л нэг адил амьдардаг байна.

Магарын гэрийн хананд эцэг хэтэйгээ хамт авхуулсан хийгээд алдарт Гиннесийн дээд амжилтын номд орсон зэрэг зургууд өлгөөтэй.

Хагендра гадуур явах нь нутгийн амьдралын бас нэг том үйл явдал гэнэ. Түүнийг эцэгтээ тэврүүлээд олны дунд явахад нь байнга л хэвлэлийнхэн шавж байдаг. Хүмүүс ч бужигналдан сайн сайхныг хүсч “Жижигхэн Будда минь сайн байна уу” хэмээн хашгиралдана. Хагендра ч үүнд төвөгшөөнө гэж үгүй, хүн бүртэй гар барин элэгсэгээр харилцана, ганцхан үүндээ тэрээр амархан ядардаг гэнэ.

Эцэг эх нь түүнийг өөрсдөд нь бурхан хайрласан хишиг гэж итгэдэг байна. Тэгээд ч тэр үү ерийн өсөлттэй 16 настай Ашок хүүгээсээ илүү хайрлаж, ихэнх цагаа Хагендратай өнгөрүүлдэг байна.

Эцэг эхийн нь энэ хайр халамж, анхаарал Хагендраг өөртөө итгэлтэй байж амьдралыг сайхнаар харахад нь тусалдаг.

Ийм бяцхан хүнд гэрийн тэжээмэл амьтан аюултай байж болох юм. Гэхдээ Кэт нэртэй муур тэднийд найман жил амьдарч байгаа. Нохой бол аймшигтай. Нэг удаа Хагендраг гудамжинд явахад нь тэнэмэл нохой гарааас нь зуусан явдал бий.

Амралтын өдөр бүрт Хагендра аав, дүүтэйгээ Пхева нууран дунд арал дээр байдаг нутгийн Тал Барахи сүмд очдог. Сүмд очигсдын цохидог хонхыг Хагендрад зориулан намхан байрлуулсан гэдэг. Гэртээ бол Хагендра өглөө бүр бурханд мөргөж төрөл төрөгсөддөө сайн сайхныг хүсэн духандаа будаг түрхдэг гэнэ.

Үндэсний кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж балбачууд түүнийг Кумир Хагендра, Ражеш Хамал юм уу Аугаа жүжигчин гэж нэрийддэг. Хагендра ч жүжигчин Хамалын бүхийл киног судалдаг, түүний урт үс нь Хагендрад таалагддаг гэнэ.

Түүний хувьд хүүхдийн хувцас л өмсдөг болохоор захаас хямд үнээр худалдаад авчихдаг. Тэгээд бас хүмүүс жижигхэн Буддад байнга бэлэг сэлт өгдөг байна.

Покхаред орой болохоор цахилгаан гэрэл асаадаг. Тэрээр лаа бариад орон дээрээ, ямар нэгэн юм бодон удаан хугацаагаар суудаг гэнэ. Түүн шиг өвчтэй хүмүүс урт наслах нь цөөн, ер нь 40 хүрч байсан удаагүй.
Түүний эх орон нэгт Чандра Бахадур Данги гэгч л 2015 оны есдүгээр сард 75 насандаа өөд болсон билээ. Тэрээр 56,4 см өндөртэй байсан юм.

0 Сэтгэгдэл