ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Зориулалтын бус газар авто машин худалдаалж байсан зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоолоо
Нийслэлийн хэмжээнд автомашины худалдаа эрхэлж байгаа нийт 101 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байдгаас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас явуулсан үзлэг шалгалтаар нийтийн эзэмшлийн зам талбай, ил зогсоол, зориулалтын бус газарт худалдаа эрхэлж буй 68 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаа нь тогтоогдсон байна. Тиймээс нийслэлийн Өмчийн харилцааны газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд хамтран эдгээр иргэн, аж ахуйн нэгжүүдэд газраа зориулалтын дагуу ашиглахыг сануулж, хууль зөрсчсөн аж ахуйн нэгжүүдийн газрыг чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах тухай албан мэдэгдэл өгөөд байгаа юм.

Энэхүү мэдэгдлийн хүрээнд “Мөнгөн хүлэг” ХХК, “Хан-Өндөр” ХХК, “Баттогтох”, “Хосхүлэг” ХХК, “Баянзүрх моторс” ХХК, Роял моторс ХХК, “Поп карс” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд шаардлагыг хүлээн авч гадна талбайдаа авто машин худалдахаа зогсоосон байна. Мөн Үндэсний соёл амралтын хүрээлэн, “Сарны титэм үзэсгэлэн” ХХК, “Таван богд смарт электроникс” ХХК, “Материал импекс” ХХК, “Эс Энд Эй” ХХК, “Богц оюут” ХХК, “Метро моторс” ХХК-иуд гадна талбайдаа машин худалдаалах үйл ажиллагаагаа зогсоожээ.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа авто захуудын эзэмшиж байгаа газар нь орон сууц, сургууль, цэцэрлэг, гэр бүлийн хэрэгцээний болон нийтийн эзэмшлийн зам, талбайн зориулалтаар ашиглаж, эзэмшихээр заасан газрууд байдаг гэж Нийслэлийн өмчийн харилцааны газраас мэдээлж байгаа юм. Тиймээс энэхүү шалгалтыг цаашид үргэжлүүлж зориулалтын дагуу газраа ашиглаагүй аж ахуйн нэгжүүдэд албан мэдэгдэл хүргүүлэх юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл