ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Авто худалдааны цогцолборт бүх төрлийн үйлчилгээ төвлөрүүлжээ
2020 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөнд Налайх дүүрэгт барилгын материалын нэгдсэн төв байгуулах, техникийн зах, сэлбэгийн худалдааг нэгтгэж нийслэл хотын баруун хэсэгт буюу 22-ын товчоо орчимд төвлөрүүлэхээр тусгасан. Ерөнхий төлөвлөгөөний дагуу Авто худалдааны цогцолборын хэсэгчилсэн төлөвлөлтийг НИХТ-ын Тэргүүлэгчдээс баталсан. Өнгөрсөн аравдугаар сарын 1-нээс эхлэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй автомашины худалдаа эрхлэгчдийг Авто худалдааны төвд төвлөрүүлэхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болгосон юм.
Тус Авто худалдааны цогцолбор нь сэлбэг, хэрэгслийн 285 павилон, 11324 суудлын болон жийп автомашины худалдаа, 1191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбайтай аж. Мөн авто цогцолборын нэг барилга, үйлчилгээ оффисын 14 барилга, 42 км авто зам, 8.7 га талбайд явган хүний зам, 1438 авто машин үйлчлүүлэгчдийн зогсоол, 36.7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 4.4 га талбайд автомашины туршилтын талбай байхаар төлөвлөсөн.
Авто худалдааны цогцолбор нь өнгөрсөн сард албан ёсоор нээлтээ хийсэн бөгөөд 6375 автомашины зогсоол хийж, талбайг бүрэн гэрэлтүүлэх лед гэрэлтүүлэг, хянах камер суурилуулсан. Түүнчлэн нийтийн хоолны газар 26, бие засах газар 5, хүнсний дэлгүүр 2, эмийн сан 1, онлайн машин захиалгын төв 1, авто угаалгын газар 5, автомашин болон дугуй засварын газар10, нотариат, даатгалын компаниуд, нийслэлийн Татварын газрын салбар, арилжааны дөрвөн банкны салбар, автомашины улсын дугаарын үйлдвэр 3, авто оношилгоо зэрэг газар төвлөрлөн үйл ажиллагаа явуулж байна. Хуучин 22-ын товчооноос Авто худалдааны цогцолбор хүрэх 1.7 км авто замыг шинээр барьж, нэгдүгээр хорооллоос Авто худалдааны цогцолбор хүрэх дунд оврын гурван автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахаар төлөвлөжээ.
2020 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөнд Налайх дүүрэгт барилгын материалын нэгдсэн төв байгуулах, техникийн зах, сэлбэгийн худалдааг нэгтгэж нийслэл хотын баруун хэсэгт буюу 22-ын товчоо орчимд төвлөрүүлэхээр тусгасан. Ерөнхий төлөвлөгөөний дагуу Авто худалдааны цогцолборын хэсэгчилсэн төлөвлөлтийг НИХТ-ын Тэргүүлэгчдээс баталсан. Өнгөрсөн аравдугаар сарын 1-нээс эхлэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй автомашины худалдаа эрхлэгчдийг Авто худалдааны төвд төвлөрүүлэхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид үүрэг болгосон юм.Тус Авто худалдааны цогцолбор нь сэлбэг, хэрэгслийн 285 павилон, 11324 суудлын болон жийп автомашины худалдаа, 1191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбайтай аж. Мөн авто цогцолборын нэг барилга, үйлчилгээ оффисын 14 барилга, 42 км авто зам, 8.7 га талбайд явган хүний зам, 1438 авто машин үйлчлүүлэгчдийн зогсоол, 36.7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 4.4 га талбайд автомашины туршилтын талбай байхаар төлөвлөсөн.

0 Сэтгэгдэл