Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
“Асууя” кампанит аян өрнүүлэв
 “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага “AСУУЯ!” кампанит ажил өрнүүлж байна. Энэхүү кампанит ажил нь хүний нэр төртэй холбоотой гомдлыг эрүүгийн хуулиар хүлээн авч шийдвэрлэхийн эсрэг  улстөрчдийн хүсэл зоригийг тандах зорилготой юм.
Монгол Улсын Засгийн газраас НҮБ-д илгээсэн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын хэрэгжилтийн тухай ээлжит илтгэлийг Нью Йорк хотноо 2011 оны 3-р сарын 14-нөөс 4-р сарын 1-ний хооронд болсон  Хүний эрхийн хорооны 101 дэх хуралдаанаар хэлэлцсэн билээ. Хүний эрхийн хороо уг Пактын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулсан 19 дүгээр зүйлийг хэрхэн хэрэгжүүлж байгаад үнэлэлт дүгнэлт өгөхдөө “Сэтгүүлч, түүний гэр бүлийнхэнд, сүрдүүлж заналхийлэх, халдах тохиолдол байнга гардаг..., мөн төрийн алба хаагчийг шүүмжилсэн сэтгүүлчийг хүний нэр төр, алдар хүндэд халдсан хэрэгт буруутгаж, ялладагт харамсаж байна” гээд Монгол улсын Засгийн газарт хандан “Нэр төр, алдар хүндэд халдсан хэргийг эрүүгийн гэмт хэргээс хасч, сэтгүүлчийг аливаа сүрдүүлэг заналхийлэл, халдлагаас хамгаалахад шаардлагатай арга хэмжээ авах”-ыг зөвлөсөн байна.
 “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд хандан “АСУУЯ!” кампанит ажилд оролцож “Эрүүгийн хуулиас гүтгэлэг,  доромжлолтой холбоотой заалтыг хална” гэсэн мессежийг дэмжихийг уриалж байна.
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн амлалт шинээр байгуулагдах Монгол Улсын Их Хурал, Засгийн газар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг улам баталгаажуулахын тулд НҮБ-ын Хүний эрхийн хорооны зөвлөмжийн дагуу Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан ийм төрлийн гомдлыг Иргэний хуулиар шийдвэрлэх алхам болно гэдэгт найдаж байгаа аж
Г.Болор
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан