Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Хулгайн анчдын мэдээлэл өгвөл таван сая төгрөгөөр шагнана
Хустайн нурууны байгалийн цогцолбор газарт хулгайн анчид 13 буга агнаж сав, чивийг нь авсан балмад хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Эдгээр бугын гурав нь хээлтэй байсан юм. Энэ хэрэгийг сүүлийн үеийн лазерийн буугаар зэвсэглсэн хүмүүс үйлдсэн гэдгийг нь мөрдөн байцаалтаар тогтоосон хэмээн Амьтаны эрх хамгаалах байгууллагын гишүүн С.Дамдинсүрэн мэдээлэв.  Тэрээр “Түүхий эдийн захуудаар явж үзэхэд бугын сав, чив 800 мянган төгрөгөөс 1000 ам.долларын үнэтэй байсан. Үүнийг захиалагчид нь хятадууд” хэмээсэн юм. Одоогийн байдлаар хулгайн анчидыг эрэн сурвалжилж буй бөгөөд үнэн зөв мэдээлэл өгсөн хүнд таван сая төгрөгийн шагнал олгохоор боллоо. Өнгөрсөн жилээс хойш эдүгээ тус цогцолбор газраас хулгайн анчид 44 буга намнаад буй аж. Одоо Хустайн нуруунд 700 гаруй толгой буга бий гэдэг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан