ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажлыг өнөөдрөөс эхлэн энэ сарын 30-ны өдөр хүртэл шалгана
Нийслэлийн хэмжээнд 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэлд үнэлэлт, дүгнэлт өгөх, инженер хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, ахуйн нэгжийн тохижилт цэвэрлэгээг шалгах зорилготой Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит үзлэг өнөөдөр эхэллээ. Үзлэг энэ сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Үзлэгийн хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүрэг, “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК, “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК, “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Улаанбаатар дахь салбар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ТӨХК, “Амгалан дулааны станц”, “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар”, “Ус сувгийн удирдах газар”, “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар”, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, нийслэлийн Засаг даргын дэргэдэх зарим хэрэгжүүлэгч агентлагийн ажилтай ажлын хэсгийнхэн танилцана.
Дулааны цахилгааны станцуудын нүүрсний нөөц, үндсэн цехүүдийн шуурхай ажиллагааны схем, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хувцас, багаж хэрэгсэл, галын аюулгүй байдлыг хэрхэн хангасан, урьдчилан сэргийлэх талаар ямар ажлууд хийж хэрэгжүүлснийг шалгана.
Цахилгаан, дулаан, инженер хангамжийн бусад байгууллагуудын хувьд шинээр ашиглалтад орсон дэд станцуудын үйл ажиллагаа, аваарийн нөөц бүрдүүлэлт, өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангасантай танилцах юм.
Мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа нийт инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагуудын урсгал засварын ажил, худаг, камерын бүрэн бүтэн байдал, халтиргаа гулгаанаас сэргийлэх, давс, элс, бодисын нөөц, гэрэлтүүлгийн асалт, машин механизмын засвар үйлчилгээг хэрхэн хийсэн, хогийн цэгийн пүүний ажиллагаа зэрэг байгууллага тус бүрийн ажлын онцлогийг харгалзсан нарийн үзүүлэлтээр шалгалтыг явуулна.

0 Сэтгэгдэл