ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал, тэжээвэр амьтдын тооллого явуулна
Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/870 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал, тэжээвэр амьтдын 2015 оны тооллогыг 12 дугаар сарын 07-ноос 17-ны өдрүүдэд явуулахаар боллоо. Тооллогын комиссыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ даргалах юм байна.
Нийслэлийн мал, тэжээвэр амьтдын тооллогын комисс нь 2015 оны тооллогын бэлтгэл ажлыг дүүргийн тооллогын комисстой хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт үндэсний Статистикийн хорооноос баталсан заавар, аргачлалын дагуу зохион байгуулна. Тооллогыг 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн өглөөний 800цагаас эхэлж,12дугаар сарын 17-ны өдрийн оройн 2000цагт дуусгана. Мал, тэжээвэр амьтдын тооллогын өдрүүдэд нийслэл, дүүргийн статистикийн газар, хэлтэст тооллогын жижүүр өдөр бүр өглөөний 800-2000 ажиллаж, тооллогын аргачлал, заавартай холбоотой лавлагаа өгөхөөс гадна тооллогын явцын мэдээлэл солилцож байхыг нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан удирдамжид заажээ. Мөн дүүргийн Засаг дарга нь дүүргийн тооллогын комисстой хамтран тооллогод мал, тэжээвэр амьтдыг бүрэн хамруулах, тооллогын явцын мэдээг хугацаанд нь мэдээлэх, дүнг нэгтгэн гаргах, тооллогын явцад элдэв зөрчил гаргахгүй байх үүргийг хүлээх юм байна.
Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/870 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал, тэжээвэр амьтдын 2015 оны тооллогыг 12 дугаар сарын 07-ноос 17-ны өдрүүдэд явуулахаар боллоо. Тооллогын комиссыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ даргалах юм байна.Нийслэлийн мал, тэжээвэр амьтдын тооллогын комисс нь 2015 оны тооллогын бэлтгэл ажлыг дүүргийн тооллогын комисстой хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт үндэсний Статистикийн хорооноос баталсан заавар, аргачлалын дагуу зохион байгуулна. Тооллогыг 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн өглөөний 800цагаас эхэлж,12дугаар сарын 17-ны өдрийн оройн 2000цагт дуусгана. Мал, тэжээвэр амьтдын тооллогын өдрүүдэд нийслэл, дүүргийн статистикийн газар, хэлтэст тооллогын жижүүр өдөр бүр өглөөний 800-2000 ажиллаж, тооллогын аргачлал, заавартай холбоотой лавлагаа өгөхөөс гадна тооллогын явцын мэдээлэл солилцож байхыг нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан удирдамжид заажээ. Мөн дүүргийн Засаг дарга нь дүүргийн тооллогын комисстой хамтран тооллогод мал, тэжээвэр амьтдыг бүрэн хамруулах, тооллогын явцын мэдээг хугацаанд нь мэдээлэх, дүнг нэгтгэн гаргах, тооллогын явцад элдэв зөрчил гаргахгүй байх үүргийг хүлээх юм байна.
0 Сэтгэгдэл
























