ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар сургалт зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах, аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын үед хэрхэн авран хамгаалах чиглэлээр нийслэлийн Онцгой байдлын газраас өнөөдөр Хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран сургалт дадлагыг зохион байгууллаа.

Нийслэлийн удирдлагууд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй зөвлөлдөх уулзалт”- ыг 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулж уулзалтаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллаж амьдрах нөхцөлийг хангахад чиглэгдсэн санал, санаачлагууд гарсан. Тухайлбал төрийн үйлчилгээний байгууллагууд ажлын 7 хоногийн 3 дах өдөр бүрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээн авдаг өдөр болгох, нийслэлийн Засаг Даргын дэргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан зөвлөл байгуулах, мөн 2016 оны төсөвт НЗДаргын дэргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал харуцсан байнгын ажиллагаатай алба байгуулах зэрэг санал санаачлагууд гарч хэрэгжүүлэх шатандаа байгаа билээ.
Нийслэлийн Онцгой байдлын газраас жил бүр хараагүй иргэдийн байгууллагтай хамтран аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулдаг.
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, сургалт арга зүйн төв, эсгийний үйлдвэр, цаасан уутны үйлдвэр, мужааны цех, хэвлэх үйлдвэр, 25, 29, 70 дугаар тусгай сургуулийн 309 ажилтан, 53 багш, 269 хүүхэд нийт 631хүн оролцуулан гамшгаас урьдчилан сэргийлэх танхимын сургалт явуулж, гамшгийн үед аюулгүй зай талбайд гарах биет дадлагыг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны байр, 25, 29, 70 дугаар тусгай сургуулийн байранд нийслэлийн аврах ангийн 2 авто машин 9 албан хаагч, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах гал унтраах 14 ангийн 2 авто машин 13 албан хаагч, Сүхбаатар, Баянгол дүүргийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, гал түймрийн улсын хяналтын байцаагч сургалт сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн нартай хамтран зохион байгуулан ажиллалаа .
Дадлага сургуулийн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тусгай сургуулийн сурагч, хүүхдүүдэд гамшиг ослын талаарх мэдлэг олгох, гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио хүргэх, дохиогоор ажиллах дадлага эзэмшүүлэхэд чиглэгдэж байлаа.

0 Сэтгэгдэл