ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
С вирусийг 21 хоногт эмчлэх эмийг амжилттай туршлаа
Дэлхийд зохилох өвчний нэг нь элэгний С, В вирусийн өвчлөл. Тэгвэл БНХАУ болон АНУ-ын эрдэмтэн оюутнууд С вирусийг богино хугацаанд эмчлэх боломжтой гэдгийг баталлаа. Анагаах ухааны энэхүү шинэ ололт нь хүн төрөлхтний хувьд маш чухал нээлт болж магадгүйг олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлэх боллоо. Магадгүй анагаах ухааны салбарын энэ жилийн Нобелийн шагналыг ч хүртэх ч мэдэх нь. Ямартай ч, оюутнууд элэгний С вирусийг 21 хоногийн дотор бүрэн эмчилж, ямар ч вирусгүй болгох шинэ төрлийн ерөндөг гаргаж авчээ. Одоогоор энэ төрлийн халдварыг хамгийн багадаа жилийн дотор эмчилдэг. Ингэнхийн тулд маш их мөнгө, эмчилгээ, цаг хугацааг өвчтнөөс шаарддаг хүнд хэлбэрийг халдвар юм.

Хонконгийн эрдэмтэн Жорж Лау болон түүний хамтран зүтгэгчид хэд хэдэн төрлийн халдваргүйжүүлэх эм бэлдмэл зохион бүтээжээ. Хүний элэгний С вирусийг устгах арга замаа олсон гэдгээ дэлхий нийтэд зарласан.
Халдваргүйжүүлэх эм нь хүний биед ороод аажмаар хурдсах хэлбэрээр биеийн хэсэг бүрт цацагдаж, халдварыг шингэн болгож гадагшлуулдаг юм байна. Дээд тал нь гурван долоо хоног болно гэдгийг олон удаагийн судалгаа, туршилтаар баталж чаджээ. Халдвартай эс болгонд эмэнд орших ерөндөг нэвтэрч улмаар урвалд орон бага багаар устгаж эхэлдэг аж. Багахан хэмжээний халдварын эх үүсвэрийг шингэнээр гадагшлуулдаг шат дараалалтай гэнэ.
Шинэ эмийг 18 хүн дээр өөрийнх нь хүсэлтээр туршиж үзэхэд бүгд эдгэсэн нь анагаах ухааны салбарт нэгэн том ололт дагуулаад байна. Дээрх өвчтөн нэг бүрт хийсэн судалгаа, туршилтаар 12 долоо хоног буюу гурван сарын хугацаанд вирус дахин илрээгүй бүрэн устжээ. НҮБ шинжээчдийн баг Хонконг руу илгээсэн талаар “Ройтерс” агентлаг онцлох мэдээ болгоод буй. Шинэ эмний үндсэн бүтэцийг ашиглан бусад халдварын төрлийн өвчин эмгэгтэй тэмцэх зорилгоор үргэлжлүүлэн ажиллахаа эрдэмтэд илэрхийлжээ. Жорж Лау шинэ төрлийн эмийг өөрийн нэр дээр бүртгүүлж, баталгаажуулж аваад байгаа юм.

Хэрэв ойрын хугацаанд эм үр дүнтэй үйлчилж байх юм бол эм зүйн компанитай хамтран ажиллах гэрээ байгуулахаа тэрээр хэллээ. С вирусийн эсрэг шинэ эм ямар үнэ өртөгтэй байх талаар мэдээлэх боломжгүй гэсэн үг. Харин АНУ-ын тооцоолж байгаагаар зах зээлийн үнээс хамаарч 100 мянган ам.долларын үнэтэй бүтэн цогц эмчилгээтэй эмийн ханшийг тогтоожээ. Гэхдээ энэ төрлийн халдвартай хүмүүст хямд үнээр худалдаалах боломжтой гэсэн сайхан мэдээ эрдэмтэн Жорж Лау дуулгаад байна.

0 Сэтгэгдэл