УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Нийслэлийн 2015 оны “Шилдэг хүүхэд” - ийг шалгаруулна
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өөрийн мэдлэг, авьяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн урлаг, спорт, сурлагын болон бусад төрлөөр амжилт гарган манлайлсан хүүхдүүдийг жил бүр нийслэлийн “Шилдэг хүүхэд”-ээр шалгаруулдаг уламжлалтай.

Нийслэлийн “Шилдэг хүүхэд” нь сургууль хамт олныхоо дунд нэр хүндтэй, бусдад үлгэр дууриал болохуйц авьяас билэг, авхаалж самбаа, хичээл зүтгэл, оюун ухаан, нийгмийн амьдрал ба хүүхдийн өөрөө удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд бусдыг манлайлан оролцож, тухайн төрөлдөө олон улс, улс, нийслэл, болон дүүргийн уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн тэргүүний манлайлагч хүүхдүүд байна. “Нийслэлийн шилдэг хүүхэд”-ийг “Шилдэг тамирчин хүүхэд”, “Шилдэг авьяаслаг хүүхэд”, “Шилдэг бүтээлч хүүхэд”, “Шилдэг оюунлаг хүүхэд”, “Шилдэг манлайлагч хүүхэд” гэсэн 5 номинацаар шалгаруулах бөгөөд дүүргүүд “Оны шилдэг хүүхэд”-ийг тодруулж, нийслэлийн “Шилдэг хүүхэд” шалгаруулах ёслолын арга хэмжээг 2015 оны 12 дугаар сарын 22-нд зохион байгуулна.
Дүүргийн “Оны шилдэг хүүхэд” шалгаруулах арга хэмжээг жил бүр зохион байгуулахад дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвд удирдлага зохион байгуулалт, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт, нийслэлийн 2015 оны “Шилдэг хүүхэд” шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах 6 сая 910мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, “Нийслэлийн Шилдэг хүүхэд шалгаруулах журам”-ын биелэлт, нийслэлийн 2015 оны “Шилдэг хүүхэд” шалгаруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэст, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт тус тус үүрэг болгов.
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл