ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Жирэмсэн үеийн дэглэм

Жирэмсний үед таны бие махбодь их ачааллыг үүрнэ гэдэгт бэлтгэлтэй байх хэрэгтэй. Харин та өөрөө эрүүл байж, хүүхдээ эрүүл төрүүлэхэд амьдралын хэв маяг, хооллолт, ажил, амралтын дэглэмд ихээхэн өөрчлөлт оруулах хэрэгтэй болно.
Сэтгэл санаагаар аль болох тайван байхын тулд гэр бүл бологсод бие биендээ халамжтай байж жирэмслэлтэнд бүх анхаарлаа хамтдаа хандуулаарай. Бие бялдар, сэтгэл санааны хувьд эрүүл байвал эрүүл чийрэг хүүхэд төрөх нь дамжиггүй.
Эхийн хэвлийд байгаа хүүхэд эхийн цуснаас хүчилтөрөгчийг ихээр хэрэглэдэг. Жирэмсэн эхчүүдийн агаар хангалттай байж хүчилтөрөгчийг биед ихээр хуримтлуулах нь хүүхдийн өсөлт хөгжилтэнд таатай нөлөөлнө.
Хүчилтөрөгчийг биед ихээр хуримтлуулахын тулд өдөрт 1-2 минутын хугацаагаар ойр ойрхон 5 удаа амьсгалах дасгал хийж болно. Үүнийг хийхдээ өрөөгөө агааржуулаад сандал дээр суун ойр ойрхон түргэн амьсгална. Энэ нь ялангуяа жирэмсний сүүлийн хордлогын үед сайн нөлөөтэй.
Хэвлийд байгаа ургийн хөдөлгөөнийг идэвхжүүлэх дэглэм хэрэгтэй. Энэ дэглэмийг үе үе хүчилтөрөгч ба тэжээлийн дутагдлыг зохиомлоор үүсгэх замаар хийх ба хамгийн тохиромжтой арга нь хэвлийд байгаа ураг руу очиж байгаа цусыг хөдөлгөөнд оруулахын тулд идэвхтэй ажиллаж байгаа эхийн булчинд өгөх замаар байнгын дасгал хөдөлгөөн хийх явдал юм. Тухайлбал цэвэр агаарт явган явж зугаалах, 2-4 давхрын шатаар гарах, биеэ чийрэгжүүлэх гимнастик хийх гэх мэт.
Урагт зориулж дасгал хийхээс гадна жирэмсэн эмэгтэй төрөлтөнд бэлдэх, төрсний дараа биеийн галбираа хэвийн байлгах зорилгоор хэвлийн, аарцаг, хярзан, таазны хөндийн булчинг бэхжүүлэх дасгал хийнэ.
Хоолыг ямар ч тохиолдолд хэт их идэхгүй байх хэрэгтэй. Хоол нь уураг, бичил элемент, витаминаар хангалттай баялаг байх нь чухал.
Дасгал хөдөлгөөнөөр системтэй, хяналттай тогтмол хичээллэвэл жирэмсний үеийн хордлого, хямрал болох бөөлжих, дотор муухайрах толгой эргэх зэргээс сэргийлж чадна.

Жирэмсэн эхчүүдэд өгөх зөвлөгөө

0 Сэтгэгдэл