ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Сураггүй болсон иргэн осгож амиа алдсан байсныг оллоо
Өнгөрсөн амралтын өдөр нийт нутгаар эрс хүйтэрч цасаар шуурсны улмаас нийслэлийн баруун, зүүн, урд хэсгийн авто замын нөхцөл байдал хүндэрч нийслэлийн Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн тухай бүр шуурхай арга хэмжээ зохион байгуулж цасан шуурганд өртөж амь насаа алдахаас 7 иргэнийг авран хамгаалж ажиллажээ. Иргэд өвлийн улиралд цаг агаарын хүнд нөхцөлд малд явах, хээр ганц нэгээр явснаас болж цасан шуурганд осгож амь насаа алдах тохиолдол өвлийн улиралд гардаг.
Нийслэлийн хэмжээнд энэ төрлийн дуудлага ирдэг бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Партизаны сангийн аж ахуйгаас иргэн 27 настай, эрэгтэй нь өөрийн оршин суух Нарийний хэсэг /Партизанаас урагшаа 22 км зайд/ гэрлүүгээ явлаа гээд 2015.10.25-ны өдрийн 22:00 цагийн орчим гараад сураггүй болсон тул хайж олж өгнө үү гэсэн дуудлагыг ар гэрийнхнээс нь 10 дугаар сарын 26-ны орой ирүүлжээ.
Дуудлагын дагуу аврах ангийн бүрэлдэхүүн 27-ны өдөр эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулж 16 цагийн орчим Нарийний фермээс зүүн ургашаа 3 км газраас осгосон байдалтай амиа алдсан байсныг олжээ. Цогцсыг дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн байна.
Цаг агаарын гэнэтийн аюулт үзэгдэл, цасан шуурга шуурах тухай мэдээллийг тухай бүр мэргэжлийн байгууллагуудаас олон нийтэд сэрэмжлүүлдэг хэдий ч иргэд санамсар болгоомжгүй байдлаасаа болж ийнхүү амь насаа алдаж байгаа харамсалтай хэрэг гарч байна. Иймд иргэдийг цаг агаарын мэдээлэл, сэрэмжлүүлгийг хүлээн тохируулан аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
Өнгөрсөн амралтын өдөр нийт нутгаар эрс хүйтэрч цасаар шуурсны улмаас нийслэлийн баруун, зүүн, урд хэсгийн авто замын нөхцөл байдал хүндэрч нийслэлийн Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн тухай бүр шуурхай арга хэмжээ зохион байгуулж цасан шуурганд өртөж амь насаа алдахаас 7 иргэнийг авран хамгаалж ажиллажээ. Иргэд өвлийн улиралд цаг агаарын хүнд нөхцөлд малд явах, хээр ганц нэгээр явснаас болж цасан шуурганд осгож амь насаа алдах тохиолдол өвлийн улиралд гардаг.Нийслэлийн хэмжээнд энэ төрлийн дуудлага ирдэг бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Партизаны сангийн аж ахуйгаас иргэн 27 настай, эрэгтэй нь өөрийн оршин суух Нарийний хэсэг /Партизанаас урагшаа 22 км зайд/ гэрлүүгээ явлаа гээд 2015.10.25-ны өдрийн 22:00 цагийн орчим гараад сураггүй болсон тул хайж олж өгнө үү гэсэн дуудлагыг ар гэрийнхнээс нь 10 дугаар сарын 26-ны орой ирүүлжээ.

0 Сэтгэгдэл