ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Баянзүрх хайрханыг тохижууллаа
Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг угтаж бүтээн байгуулагдаж буй “Баянзүрх хайрхан”-ын тохижилтын ажлын нээлт намрын адаг сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр буюу өчигдөр боллоо. Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг найман хийдийн 60 лам нээлтийн арга хэмжээний үеэр ном хурж, “Баянзүрх хайрхан”-ыг тахив.
Нээлтийн арга хэмжээнд тус дүүргийн удирдлагууд болон хишигтэн олон өргөнөөр оролцлоо.
Ойн хүрээнд “Баянзүрх хайрхан” хүртэлх замыг сайжруулан засч, 1400 метр газарт явган хүний зам, шат хийсэн байна. Түүнчлэн 50 автомашины зогсоолыг барьж, борооны ус зайлуулах далан хийж, улиас, хайлаас зэрэг 120 мод тарьсан байна. Дашрамд дурдахад, Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн санаачилгаар 50 жилийн ойн хүрээнд хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын хоёр дахь нь “Баянзүрх хайрхан”-ы тохижилтийн ажил юм. Цаашид жил бүрийн мод тарих өдрөөр Баянзүрхчүүд хайрхандаа мод тарьж байхаар тогтлоо. Сонирхуулахад, тус хайрхан нь нийслэл хотыг тойрон хүрээлдэг тахилгат дөрвөн уулын наран ургах зүгт, далайн түвшнөөс 1846 метр өндөрт ошдог нохой савдагтай аж.
Газар усны эзэн Цагаан өвгөн оршдог тул эд баялгийг эрхшээж сүлд хийморь, цог жавхааг дэлгэрүүлэн үйлс бүхнийг бүтээдэг хэмээн бэлгэшээж эрт үеэс эхлэн өвөг дээдэс маань идээ будаа, цай сүүний дээж, айраг цагаа өргөн тахиж шүтэж ирсэн уламжлалтай.
Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг угтаж бүтээн байгуулагдаж буй “Баянзүрх хайрхан”-ын тохижилтын ажлын нээлт намрын адаг сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр буюу өчигдөр боллоо. Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг найман хийдийн 60 лам нээлтийн арга хэмжээний үеэр ном хурж, “Баянзүрх хайрхан”-ыг тахив. Нээлтийн арга хэмжээнд тус дүүргийн удирдлагууд болон хишигтэн олон өргөнөөр оролцлоо.

0 Сэтгэгдэл