ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
25 настай бүсгүй цаазын ял авч магадгүй

Оклахома мужид болсон их сургуулиудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд зориулсан бүх нийтийн парадын үеэр 25 настай бүсгүйн хийсэн авто ослын улмаас дөрвөн хүний амь эрсэдсэн хэрэг өнгөрсөн бямба гаригт гарсан. Ойролцоогоор 80 км/цаг хурдтай давхисан автомашин 50 гаруй хүнийг шүргэж, мөргөн гэмтээсэн байна. Оклахома мужийн оршин суугч 25 настай Адасия Чэмберс гэгчийн үйлдсэн энэ хэргийг мужийн шүүх хоёрдугаар зэргийн гэмт хэрэг хэмээн тодорхойлж, шүүх хурал зарлан яллахаар болсон байна. Түүний өмгөөлөгч хэрэгтэнг ухаангүй байсан, өөрөөр хэлбэл сэтгэл мэдрэлийн хямралтай байхдаа автомашин жолоодсон хэмээн тайлбарлаж ялыг хөнгөрүүлэхийг хүссэн аж.
Гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн шүүхээс наймаас 25 жилийн ял онооно. Хэрэг үйлдэхдээ Адасия Чэмберс согтуу байсан нь тогтоогдсон. Эрүүл болсныхоо дараа болсон явдлын талаар юу ч санахгүй байгаа төдийгүй маш их харамсч буйгаа хэрэг бүртгэгч байцаагчид өгүүлсэн гэдгийг өмгөөлөгч нь баталсан байна.
Өмгөөлөгч нь “Би түүнийг согтуу байсан гэж бодохгүй байна. Сэтгэл мэдрэлийн өвчтэй байсан учраас олон хүнийг мөргөсөн ч зогсч чадаагүй. Эмч нар түүнийг эрүүл эсэхийг шалгах хэрэгтэй” хэмээн мэдүүлжээ. Мужийн хуулиар түүнд цаазын ял оноож ч болзошгүй. Хэрвээ түүний цуснаас хар тамхины төрлийн бодис илэрсэн тохиолдолд цаазаар авах ял хүлээж байгаа. Найз залуу нь сэтгэцийн хувьд эрүүл гэж тодорхойлсон бол гэр бүлийнхэн нь сэтгэл санаагаар маш их унадаг нэгэн гэжээ. Мужийн иргэд түүнийг цаазаар авахыг шаардаж, жагсаал хийнэ хэмээн мэдээлсэн ч хэрэг явдал хэрхэн шийдэгдэх нь олон улсын хууль хяналтынхны анхаарлын төвд байгаа юм.
Манай улсад бол үхсэний хохь болоод өнгөрнө. Амьд жишээ нь хүн дайрч алсан ***** Лүндэндорж, цагдаагийн ажилтнууд

0 Сэтгэгдэл
2015.10.27