ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Н.Учрал:Туулын хурдны замын төсөл дээр хатуу байр суурьтай байна
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2016 СТАНДАРТ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Багш, эмч, төрийн алба хаагчдыг “орон сууцжуулна” хэмээн залилжээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ сая хийсэн хэлэлцээрийн үр дүнд үнэ нэмэгдэхээргүй болсон
Зөвшөөрөлгүй барьсан өргөтгөлийг буулгаж, явган хүний замыг чөлөөллөө
Эрүүл мэндийг дэмжих сангаас 2024 онд санхүүжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний баримт бичигт дүн шинжилгээ хийв
2026.04.24 Цахилгаан хязгаарлах хуваарь
Хан-Уул дүүргийн сургуулиудад “Коллинз” толь хандивлав
Барилга хот байгуулалтын дэд сайд, Монголын ардчилсан холбооны Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Байгалмаа Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын нийт 18 сургуулийн номын санд англи хэлний “Коллинз” толь бичиг, гарын авлага хандивлалаа.Энэхүү арга хэмжээнд МоАХ-ны Хэрэг эрхлэх газрын дарга С.Эрдэнэцогт, Хан-Уул дүүргийн боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг болон дүүргийн 18 сургуулийн захирал,англи хэлний багш, сургалтын албаны хүмүүс оролцсон.
Хан-Уул дүүрэгт төрийн өмчийн 17, хувийн хэвшлийн нэг сургууль үйл ажиллагаа явуулдаг. Нийт 18 сургуульд 360 ширхэг толь бичиг хандивласнаар сурагчдын хэрэгцээг бүрэн хангах боломжтой болж байгаа аж.
Дэд сайп Г.Байгалмаа багш, ажилчидтай уулзах үеэр хэлсэн үгэндээ “Боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд Хан-Уул дүүрэгт “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” тэргүүтэй дөрвөн ч төсөл хэрэгжиж байна. Энэ бүх ажлын үр дүн багш сурган хүмүүжүүлэгч та бүхнээс шууд хамаарах учир ажил үйлсэд нь нэмэр болох зорилгоор нөгөө талаас Хан-Уулын өсвөр үеийнхэн дэлхий дахины хэлийг эх хэл шигээ эзэмшээсэй гэсэндээ “Непко” компаний хэвлэсэн “Коллинз”-ын нэр хүндтэй толь бичгээс дүүргийнхээ сургууль бүрт хандивлахаар болсон юм. Энэ өчүүхэн хандив хүүхдүүдэд англи хэлний түвшин тогтоох TOEFL, IELTS-ийн шалгалтаа амжилттай өгөх гүүр байх болтугай” хэмээсэн.

0 Сэтгэгдэл