АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
АНУ-ын шүүгч Н.Энхбаярыг өмөөрөв
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг шүүх хурлыг ажиглахаар АНУ-аас ирсэн өмгөөлөгч, хуулийн зөвлөх Жэймс Роланд Ходс Монголын шүүхийн байгууллага хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэж дүгнэснээ танилцууллаа. Тэрээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эрхийг таван зүйлээр зөрчсөн гэж үзжээ. Нэгдүгээрт, прокурор шүүгчид шууд бичгээр хандаж, Н.Энхбаярыг парламентын сонгуульд оролцуулахгүй байх зааврыг өгсөн. Шүүгч прокуророос ирсэн захиаг, түүнийг МАХН-ын нэр дэвшигчдийн жагсаалтаас хасахыг зөвлөсөн бичгийн хамт Сонгуулийн Ерөнхий хороо руу явуулсан нь шударга шүүхийн зарчмыг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл болсон гэлээ. Хоёрдугаарт, Н.Энхбаяр өөрийгөө хамгаалж, өмгөөлөх цаг хугацаагаар хангагдаагүй гэв. “Долоон сарын турш мөрдөн шалгасан хэрэгтэй танилцах, шүүх хуралд бэлтгэхэд яллагдагч болон түүний өмгөөлөгчид ердөө 18 хоногийн хугацаа өгсөн гэж ажиглагч Жэймс Ходс дүгнэжээ. Мөн Н.Энхбаярыг хүч хэрэглэн баривчилж, дараа нь Монголын хууль болон яллагдагчийг саатуулах хуулийг зөрчин олон хоногийн турш хорьсон. Ингэхдээ сэжигтнийг баривчлах, саатуулагдсан хүн шүүхийн өмнөх үйл явцад бэлтгэх олон улсын бүх стандартыг зөрчсөн. Түүнийг хорьж, саатуулах шүүхийн эхний шийдвэр нь гэр бүл болон өмгөөлөгчөөсөө бараг хоёр долоо хоногийн турш уулзах боломжгүйд хүргэж, өмгөөлөгч авч, шүүх хуралдаа бэлтгэх боломжийг олгосонгүй гэлээ.
0 Сэтгэгдэл
























